Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийг ”уучлах” ёстой гэнэ үү
Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын өмч хөрөнгийг завшсан хэргээр ял сонсоод буй МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт уучлал үзүүлэх нь гэсэн яриа түгэх болов. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож тайлбарлах нь ч бий. Хэдийгээр хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн ч нэгэн цагт төрийн гурван өндөрлөгийн албыг хашсан түүний Монгол Улсын төлөө хийсэн, бүтээснийг нь үнэлээд уучлал үзүүлэхэд болохгүй гэх газаргүй. Гэхдээ Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж, уучлал үзүүлэхийг хүссэн тохиолдолд энэ асуудал шийдэгдэх учиртай. Тэгээд ч экс Ерөнхийлөгчийн хэргийг бүх шатны шүүх хэлэлцэж дуусаагүй байгаа. Түүнд холбогдох хавтаст хэргийг гурав хоногийн өмнө Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн. Учир нь, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тус өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд тэд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, зохиомол гээд байгаа хэргээ нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай гомдол гаргаж болно. Өөрөөр хэлбэл, нийт шүүгчид өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд тухайн ялтан Ерөнхийлөгчөөс уучлал гуйж болохыг холбогдох хуульд тусгасан байгаа юм.
Дээрх яриатай холбоотой хоёр “Э” хэн нь хэнийгээ уучлах ёстой вэ гэсэн маргаан иргэдийн дунд өрнөж байна. МАХН-ын зарим гишүүн гэхэд л “Яасан гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр даргыг уучлах ёстой юм бэ. Түүнд хилс, зохиомол хэргээр ял оноосон. Тийм учраас харин ч Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уучлах ёстой” гэж ярьж байна.
Арчаагүй ёсзүйгүй шүүгчдийг эрүүгийн хэрэгт татах ёстой.Сагсай ч гэсэн энэ асуудалд нь эрүүгийн хэрэгт татагдах бүрэн үндэстэй.Нотлох баримтгүйгээр хууль бусаар бусдыг хэрэгт татдаг ийм ёс бус асуудлыг гаргаж хэрхэвч болохгүй.
Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын өмч хөрөнгийг завшсан хэргээр ял сонсоод буй МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт уучлал үзүүлэх нь гэсэн яриа түгэх болов. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож тайлбарлах нь ч бий. Хэдийгээр хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн ч нэгэн цагт төрийн гурван өндөрлөгийн албыг хашсан түүний Монгол Улсын төлөө хийсэн, бүтээснийг нь үнэлээд уучлал үзүүлэхэд болохгүй гэх газаргүй. Гэхдээ Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж, уучлал үзүүлэхийг хүссэн тохиолдолд энэ асуудал шийдэгдэх учиртай. Тэгээд ч экс Ерөнхийлөгчийн хэргийг бүх шатны шүүх хэлэлцэж дуусаагүй байгаа. Түүнд холбогдох хавтаст хэргийг гурав хоногийн өмнө Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн. Учир нь, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тус өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд тэд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, зохиомол гээд байгаа хэргээ нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай гомдол гаргаж болно. Өөрөөр хэлбэл, нийт шүүгчид өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд тухайн ялтан Ерөнхийлөгчөөс уучлал гуйж болохыг холбогдох хуульд тусгасан байгаа юм. Дээрх яриатай холбоотой хоёр “Э” хэн нь хэнийгээ уучлах ёстой вэ гэсэн маргаан иргэдийн дунд өрнөж байна. МАХН-ын зарим гишүүн гэхэд л “Яасан гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр даргыг уучлах ёстой юм бэ. Түүнд хилс, зохиомол хэргээр ял оноосон. Тийм учраас харин ч Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уучлах ёстой” гэж ярьж байна.
0 Сэтгэгдэл
Харин тийн.
Элбэгээ нь Энхбаярт уучлалт хүсвэл уучлалт үзүүлэх боломжтой гээд байгаа нь үнэн бол их л сонин санагдаж байна. 1.айхтар авилгачийг Ерөнхийлөгч өршөөж болдог байх нь. 2.Элбэгээгийн баг хуулийг өөрсдийнхөө хүслээр тайлбарлаад хэрэглээд байгаа гэсэн таамаг үнэн байх нь. 3.Энхбаяраас ч их улсын хөрөнгө идсэн уусан томоохон компаниудын төрийн өмчийн хувьчлалын асуудал сөхөгдөх болчихоор бууж өгч байгаа байх. МСИЭС ...Мах импекс...
2012.11.01
2012.10.31
























