Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 5-7-нд зүүн гурван аймагт ажиллахаар төлөвлөжээ. Орон нутагт ажиллахаас өмнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудтай видео уулзалт хийв.
Эдгээр аймагт шийдэгдэх асуудлууд олон байгаа, зайлшгүй оролцоотой аль яам, агентлагийн төлөөллийг газар дээр нь ажиллуулах шаардлагатайг Засаг дарга нараас асуужээ.
Дорнод аймагт орон нутгийн төсвийн орлого энэ оны сүүлийн хоёр сард тасрахаар байгаа болон төсвийн хөрөнгөөр баригдах гурван барилгын ажил зогсонги байдалтайг танилцуулав. Сүхбаатар аймгийн хувьд Өндөрхаанаас Баруун-Урт хүртэлх замын болон хоёр сургуулийн байрны барилгын ажил хүндрэлтэй байгаа аж. Харин Хэнтий аймагт орон сууцны хөнгөлөлттэй зээлд төрийн албан хаагчид хамрагдах нөхцөл олгогдохгүй, зээлийн эх үүсвэр тодорхойгүй байгааг дуулгасан юм.
Засгийн газрын тэргүүн дээрх асуудлуудаар холбогдох албаныхантай Засаг дарга нарыг видео уулзалт хийлгэж, асуудлыг илүү нарийвчилж тодруулах үүргийг ЗГХЭГ-ын дэд даргад даалгалаа. Асуудлыг илүү тодорхой болсны дараа орон нутагт ажиллах үеэрээ зохих шийдвэр гаргах юм байна. Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээ “Аймгийн төв бүрийг хот болгоё” сэдвийн дор зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл