Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Мөнгөний бодлогыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Хадгаламжийн хүүнээс татвар авах болсон. Энэ хэр зөв юм бэ гэсэн асуултыг ажлын хэсэг болоод Монголбанкныханд хандаж тавьсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамгайбаатар, Ажлын хэсэг инфляцийг 8 хувьд барихад нэлээд хэлэлцсэн. Иргэний танхимд иргэдээрээ хэлэлцүүлж, эрдэмтэн, мэрдэгийнхээ үгийг сонссон. Мөн мэргэжлийн хүмүүс, банкны холбоодын хүмүүсийн үгийг ч сонссон. Мэдээж 8 хувьд хүрнэ гэдэг хүнд байна. Гэхдээ хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэлж байсан гэв.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Инфляцийг 8 хувьд барина гэдэг бол бүсээ чангал гэсэн үг. Монголбанкны 8 хувийн бодлогоос болж төсөвт төрийн албан хаагчийн цалин, ахмадын тэтгэврийг нэмэхгүй байх шалтгаан мөн үү?
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Жавхлан: Бага орлоготой өрхийн зарлагынх нь 70 гаруй хувь нь өргөн хэрэглээний бараа байдаг. Өргөн хэрэглээний бараа өндөр үнэтэй байх нь иргэдэд маш хүнд тусдаг юм.
Хадгаламжийн хүүнээс татвар авдаг байдал хэр оновчтой юм бол гэдгийг судалж үзсэн. Хадгаламжаас татвар авах нь тийм ч их мөнгө биш. Харин ч эсэргээрээ хүндрэл учруулж болзошгүй гэсэн болгоомжлол байна гэсэн юм. Ийн гишүүд асуулт асууж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлгийг хийхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл