Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан Б.Мөнхтамир: Шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

10-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 6-8 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 14-нөөс 2026 оны 10-р сарын 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 14-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм, 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы ихэнх, Хөвсгөл, Говь-Алтай, Архангайн зарим сумдаар, 16-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 17-нд Архангай, Төв, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дундговийн зарим сумдын нутгаар 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан