Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов 

Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Х.Асыл, инженер Д.Ариунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улиастай суманд баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын гүйцэтгэл, аймгийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл, хийхээр төлөвлөж буй ажлуудаа ярилцлаа.

Түүнчлэн шинээр барьж буй аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг Азийн хөгжлийн банкны шугамаар хангах төслийн талаар ярилцлаа.

Мөн Азийн хөгжлийн банкны шугамаар Тэс суманд шинээр Эрүүл мэндийн төв шинээр барихаар шийдвэрлэснийг ярилцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан