БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Алтны үнэ энэ оны сүүлчээр буурах төлөвтэй
Лондонгийн металлын бирж дээр өнгөрсөн сарын эхээр унци нь бараг 1800 ам.доллар хүрэх шахаж байсан алтны үнэ өчигдөр 1719 ам.доллар болж буурчээ. Энэ нь ам.долларын ханш чангарсантай холбоотой аж. Тухайлбал, Евро бүсийн эдийн засгийн байдлаас бэргэсэн хөрөнгө оруулагчид эрсдэл бага гэж АНУ-ын Засгийн газрын бондод мөнгөө байршуулах болсон байна. Иймд ам.долларын ханш чангарах шалтгаан болжээ. Эдийн засагчид Хятад болон Евро бүс мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлбэл ам.долларын ханш суларч, алтных өсөх магадлал бий хэмээж буй юм. Ирэх жил алтны эрэлт, үнэ нь өсөх төсөөлөл гарч байгаа. Яагаад гэвэл, дэлхийн эдийн засгийн байдал төдийлөн сэргэж чадахгүй, үнэт цаас болон хадгаламжийн хүү доогуур байх тул бизнес эрхлэгчид хөрөнгөө алтанд оруулах магадлал бий аж.
Иймд алтны эрэлт гурван хувиар өсөх төдийгүй алт олборлолт нэмэгдэх гэнэ. Харин ирэх оны сүүлчээр алтны үнэ буурах тооцоо гарав. Учир нь, олборлолт нэмэгдэж алтны зах зээлд илүүдэл үүсэх, дэлхийн эдийн засаг сэргэснээр хөрөнгө оруулагчид илүү ашигтай салбарыг сонгох тул үнэ нь буурах магадлал бий ажээ. Ингээд “Bloomberg” болон судалгааны зарим байгууллага энэ оны сүүлчээр нэг унци алт 1670, ирэх жил 1557 ам.доллар болж буурах төсөөлөл хийсэн байна.
Лондонгийн металлын бирж дээр өнгөрсөн сарын эхээр унци нь бараг 1800 ам.доллар хүрэх шахаж байсан алтны үнэ өчигдөр 1719 ам.доллар болж буурчээ. Энэ нь ам.долларын ханш чангарсантай холбоотой аж. Тухайлбал, Евро бүсийн эдийн засгийн байдлаас бэргэсэн хөрөнгө оруулагчид эрсдэл бага гэж АНУ-ын Засгийн газрын бондод мөнгөө байршуулах болсон байна. Иймд ам.долларын ханш чангарах шалтгаан болжээ. Эдийн засагчид Хятад болон Евро бүс мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлбэл ам.долларын ханш суларч, алтных өсөх магадлал бий хэмээж буй юм. Ирэх жил алтны эрэлт, үнэ нь өсөх төсөөлөл гарч байгаа. Яагаад гэвэл, дэлхийн эдийн засгийн байдал төдийлөн сэргэж чадахгүй, үнэт цаас болон хадгаламжийн хүү доогуур байх тул бизнес эрхлэгчид хөрөнгөө алтанд оруулах магадлал бий аж. Иймд алтны эрэлт гурван хувиар өсөх төдийгүй алт олборлолт нэмэгдэх гэнэ. Харин ирэх оны сүүлчээр алтны үнэ буурах тооцоо гарав. Учир нь, олборлолт нэмэгдэж алтны зах зээлд илүүдэл үүсэх, дэлхийн эдийн засаг сэргэснээр хөрөнгө оруулагчид илүү ашигтай салбарыг сонгох тул үнэ нь буурах магадлал бий ажээ. Ингээд “Bloomberg” болон судалгааны зарим байгууллага энэ оны сүүлчээр нэг унци алт 1670, ирэх жил 1557 ам.доллар болж буурах төсөөлөл хийсэн байна.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл























