Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Нэг тонн нүүрсийг хоёр ам.долларын ашигтай борлуулж байна
Манай коксжих нүүрсний олборлолт, экспорт өнөөдөр зогсонги байдалд ороод байна. Учир нь, үнэ хямдарсантай холбоотой. Хятадууд манай улсаас нүүрс авах сонирхол бий ч хямд үнэ санал болгож буй. Нүүрсний салбарын мэргэжилтнүүд ирэх гурван жилдээ нүүрсний үнэ өсөхгүй болов уу хэмээн таамаглаж байна. Дэлхийн зах зээлд энэ онд нүүрсний хэрэглээ хоёр хувиар өснө гэж байгаа. АНУ, Энэтхэг зэрэг орны нүүрсний хэрэглээ буурчээ. Мөн сүүлийн үед зарим улс орон байгалийн хий, усан цахилгаан станц түлхүү ашиглах болсон нь нүүрсний эрэлт буурахад нөлөөлсөн байна. Харин Евро бүсийн орнуудын хэрэглээ хамгийн их байх нь. Нүүрс байгалийн хийнээс хямд үнэтэй тул эдийн засгийн байдал нь муудаад байгаа тус бүс нутгийн орнуудад ашигтай гэж дүгнэж байгаа юм. Дэлхийн эдийн засаг сэргэх, АНУ байгалийн хийнийхээ үнийг нэмсэн тохиолдолд нүүрсний хэрэглээ бараг дөрвөн хувиар нэмэгдэнэ хэмээн тооцож байна. Гэвч дэлхийн хамгийн их нүүрс олборлогч бас хэрэглэгч Хятад улс сэргээгдэх эрчим хүч ашиглахаа нэмэгдүүлж байгаа нь өмнөх жилүүдийнх шиг огцом өсөхгүй бололтой. Өнгөрсөн жил гэхэд нүүрсний хэрэглээ зургаан хувиар өсч, үнэ нь ч нэмэгдэж байсан билээ. Ингээд нүүрсний үнийг мөн л манай урд хөршийн эдийн засгийн байдал тодорхойлох нь. Хятадын төрийн өмчит “Чалко” компани Таван толгойн нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдан авах гэрээ хийж их хэмжээний мөнгө манай улсад өгсөн. Энэ мөнгө нь иргэн бүрт олгосон 21 мянган төгрөг болоод тараагдсан. Өнөөдөр тус ордын нүүрсийг нэг тонныг нь 56 ам.доллараар авч буй аж. Ингээд “Эрдэнэс Таван толгой” нэг тонн нүүрснээс хоёр ам.долларын ашигтай экспортолж буй гэдэг. “Bloomberg”-н судлаачид “Эрчим хүчний нүүрсний зах зээлд оны сүүлчээр илүүдэл болно. Нэг тонн нь хамгийн ихдээ 93 ам.доллар хүрнэ. Харин он гарсны дараа эрэлт бага зэрэг сэргэж, үнэ нь 100 ам.долларт дөхнө” гэсэн төсөөлөл хийжээ.
Манай коксжих нүүрсний олборлолт, экспорт өнөөдөр зогсонги байдалд ороод байна. Учир нь, үнэ хямдарсантай холбоотой. Хятадууд манай улсаас нүүрс авах сонирхол бий ч хямд үнэ санал болгож буй. Нүүрсний салбарын мэргэжилтнүүд ирэх гурван жилдээ нүүрсний үнэ өсөхгүй болов уу хэмээн таамаглаж байна. Дэлхийн зах зээлд энэ онд нүүрсний хэрэглээ хоёр хувиар өснө гэж байгаа. АНУ, Энэтхэг зэрэг орны нүүрсний хэрэглээ буурчээ. Мөн сүүлийн үед зарим улс орон байгалийн хий, усан цахилгаан станц түлхүү ашиглах болсон нь нүүрсний эрэлт буурахад нөлөөлсөн байна. Харин Евро бүсийн орнуудын хэрэглээ хамгийн их байх нь. Нүүрс байгалийн хийнээс хямд үнэтэй тул эдийн засгийн байдал нь муудаад байгаа тус бүс нутгийн орнуудад ашигтай гэж дүгнэж байгаа юм. Дэлхийн эдийн засаг сэргэх, АНУ байгалийн хийнийхээ үнийг нэмсэн тохиолдолд нүүрсний хэрэглээ бараг дөрвөн хувиар нэмэгдэнэ хэмээн тооцож байна. Гэвч дэлхийн хамгийн их нүүрс олборлогч бас хэрэглэгч Хятад улс сэргээгдэх эрчим хүч ашиглахаа нэмэгдүүлж байгаа нь өмнөх жилүүдийнх шиг огцом өсөхгүй бололтой. Өнгөрсөн жил гэхэд нүүрсний хэрэглээ зургаан хувиар өсч, үнэ нь ч нэмэгдэж байсан билээ. Ингээд нүүрсний үнийг мөн л манай урд хөршийн эдийн засгийн байдал тодорхойлох нь. Хятадын төрийн өмчит “Чалко” компани Таван толгойн нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдан авах гэрээ хийж их хэмжээний мөнгө манай улсад өгсөн. Энэ мөнгө нь иргэн бүрт олгосон 21 мянган төгрөг болоод тараагдсан. Өнөөдөр тус ордын нүүрсийг нэг тонныг нь 56 ам.доллараар авч буй аж. Ингээд “Эрдэнэс Таван толгой” нэг тонн нүүрснээс хоёр ам.долларын ашигтай экспортолж буй гэдэг. “Bloomberg”-н судлаачид “Эрчим хүчний нүүрсний зах зээлд оны сүүлчээр илүүдэл болно. Нэг тонн нь хамгийн ихдээ 93 ам.доллар хүрнэ. Харин он гарсны дараа эрэлт бага зэрэг сэргэж, үнэ нь 100 ам.долларт дөхнө” гэсэн төсөөлөл хийжээ. Т.Эрдмаа
0 Сэтгэгдэл


















