Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзах нь

Хэсэг хугацаанд нам гүмхэн нуугдмал байдалд байсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өчигдөр парламентын спикертэй уулзах хүсэлт тавьсан ч чуулганы нэгдсэн хуралдаантай байснаас УИХ-ын даргын завдал болоогүй гэнэ. Харин эрхэм гишүүн өнөөдөр УИХ-ын даргатай З.Энхболдтой уулзаж УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгөх гэж байгаа хэмээн Төрийн ордон дахь баталгаатай эх сурвалж мэдээллээ.
“Нэрээ сольсноос болоод УИХ-ын сонгуульд манай нам ялагдвал хариуцлагыг нь би хар толгойгоороо хүлээнэ” гээд байсан нь ч яахав намын нь дотоод асуудал юм гэхэд эрхэм түшээ, УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд барьж зодсон нь нэр хүндэд нь ихээхэн сэв суулгаад байгаа. Үүний дараахан намын анхан шатны байгууллагуудаас ихээхэн шүүмжлэл ирүүлж, намын удирдлагууд нь ч зэмлэл хүртээсэн. Үүнээсээ хойш У.Хүрэлсүх гишүүн ёстой ор сураггүй болж, саяхан болсон жагсаал цуглааны үеэр ч нам гүм байсныг хэвлэлүүд “Бие нь тааруу байгаа”, “Намынхан нь түүнийг олны нүднээс хол бай гэсэн юм гэнэ” хэмээн тайлбарлаж байсан.
Юутай ч УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, сайд, намынхаа гол албан тушаал Ерөнхий нарийн бичгийн дарга явсан энэ эрхэм төрийн түшээгийн албанаасаа өөрөө татгалзаж магадгүй байна.
ӨӨРӨӨ МЭДДЭЭ.
ЭР ЭНДЭЖ ЭРЭГ НУРДАГ ГЭДЭГ БОЛ ДОЛОО ДОРДСОН Ч НАЙМ СЭХЭЖ ЯВААРАЙ, ҮХСЭН Ч СЭХСЭН Ч СЭРГЭЛЭН БОЛЖМОР ШИГ ЖИРГЭЖ ЯВААРАЙ

Хэсэг хугацаанд нам гүмхэн нуугдмал байдалд байсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өчигдөр парламентын спикертэй уулзах хүсэлт тавьсан ч чуулганы нэгдсэн хуралдаантай байснаас УИХ-ын даргын завдал болоогүй гэнэ. Харин эрхэм гишүүн өнөөдөр УИХ-ын даргатай З.Энхболдтой уулзаж УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгөх гэж байгаа хэмээн Төрийн ордон дахь баталгаатай эх сурвалж мэдээллээ.
“Нэрээ сольсноос болоод УИХ-ын сонгуульд манай нам ялагдвал хариуцлагыг нь би хар толгойгоороо хүлээнэ” гээд байсан нь ч яахав намын нь дотоод асуудал юм гэхэд эрхэм түшээ, УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд барьж зодсон нь нэр хүндэд нь ихээхэн сэв суулгаад байгаа. Үүний дараахан намын анхан шатны байгууллагуудаас ихээхэн шүүмжлэл ирүүлж, намын удирдлагууд нь ч зэмлэл хүртээсэн. Үүнээсээ хойш У.Хүрэлсүх гишүүн ёстой ор сураггүй болж, саяхан болсон жагсаал цуглааны үеэр ч нам гүм байсныг хэвлэлүүд “Бие нь тааруу байгаа”, “Намынхан нь түүнийг олны нүднээс хол бай гэсэн юм гэнэ” хэмээн тайлбарлаж байсан.
Юутай ч УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, сайд, намынхаа гол албан тушаал Ерөнхий нарийн бичгийн дарга явсан энэ эрхэм төрийн түшээгийн албанаасаа өөрөө татгалзаж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
2012.11.02
2012.11.02
























