Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүрэлсүх шиг л бай л даа
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсныхаа хувьд 2012 оны сонгуулиар намынхаа жагсаалтын хоёрт бичигдэж парламентын гишүүн болсон. Өнгөрсөн жил МАХН /өнөөгийн МАН/ нэрээ сольж нэрнээсээ коммунист үзлийн “Хувьсгалт“  гэдэг үгийг авах эсэх  талаар маргаан гарч байхад “Нам нэрээ сольсноос болж УИХ-ын сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хар толгойгоороо үүрнэ” гэж хэлээд Монгол ардын нам болгож байсан. Гэсэн ч нам нь УИХ-ын сонгуульд ялагдахад тэрээр ямар ч үг хэлгүйгээр гишүүний тангаргаа өргөж, олны зүгээс “өнөө хариуцлага хүлээх чинь яасан бэ” гэсэн шүүмжлэл сонсч  байсан.
Тэр ч байтугай угийн тэмцэгч, намаа өмгөөлөн хамгаалагчийн хувьд УИХ-ын чуулганы хуралдаан дээр зөрөлдсөнөөс АН-аас сонгогдсон гишүүн Г.Баярсайхныг Төрийн ордонд барьж зодож, намаа л гэсээр өнөө хүрсэн. Тэр явдлаас хойш нам гүмхэн болж, олны өмнө харагдахаа больсон түүний тухай өвчтэй байгаа, эсвэл гэргийгээ гадаадад эмчлүүлсэн гэж  ч бичиж байсан. Үнэндээ ч толгойдоо тууз зангидан залуучуудыг уриалан жагсдаг тэрээр МАН-ын гишүүд дэмжигчид Сүхбаатарын талбайд жагсч, УИХ-д сонгогдсон гишүүд нь уриа лоозон бариад УИХ-ын чуулганы танхимын хаалгыг таглан сууж байхад ор сураггүй байсан билээ.
Харин өнөөдөр тэрээр Төрийн ордонд нэг үзэгдэхдээ л “Намайг УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлтээ өгч орхилоо.
У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас гадна Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын сайд, Мэргэжлийн хяналтын газрын дарга гээд энэ засагт бас л чамгүй зүтгэсэн. Гэхдээ тэр өнөөдөр Монголын төрд ажиллахгүйгээр шийдэж. Магадгүй намынхаа өмнө хийсэн буруугаа хүлээж  ёстой нөгөө хариуцлагаа хүлээж тэртээ цагт Ерөнхий сайд асан Д.Бодоо шиг эгэл амьдралаар амьдрахыг шийдсэн байж болох.
Гэхдээ өөрийн байгуулсан “Шинэ дэлхий” телевиз, “Өдрийн шуудан” сониноо намынхаа хөрөнгөтөн Н.Номтойбаярт зарчихсан болохоор түүнийгээ эрхлээд сууна гэх зүйлгүй болж. Намдаа ямар нэгэн алба хашина гэхээр “сонгуульд ялагдсаны хариуцлагыг хар толгойгоороо хариуцаж” байгаа болохоор бараг л магадлал бага.
Г.Баярсайхан гишүүнийг Төрийн ордонд зодож байхдаа “Би хурандаа хүн” хэмээн агсамнаж байсан болохоор цэргийн газар ажиллаж болох. Гэхдээ цэргээ орхиод өчнөөн жил намчирхаж явсан түүнийг өнөөдөр хэн авах билээ. Ингээд юу хийх гэж байгаа хэрэг вэ. Төрийн ордны архан талд байрлах “Хүрээ төв”-ийнхөө нэг өрөөнд нам гүмхэн суугаад ном бичих үү. Зарим нэгний таамаглаад байгаачлан арай гадаадад гараад явчих гэж байгаа юм биш биз дээ.
У.Хүрэлсүх гэдэг хүн юу ч хийлээ гэсэн нэгэн цагт оросууд их өрийг тэглэсний дараа  “Орос шиг бай л даа” гэсэн үг дэлгэрсэн шиг одоо “Хүрэлсүх шиг бай л даа” гэсэн үг моодонд орох нь ээ.
Төрийн ордонд хүн зодож танхайрсан хүн буруугаа ойлгоод “Надад УИХ-ын гишүүн байх ёс суртахууны эрх алга” гэдэг юм бол Монгол Улсын хууль зөрчөөд, сонгуулийн үеэр мөнгө төгрөг, эд зүйл тарааж, одоо ч хуулийн байгууллагад шалгуулсаар байгаа /буруутайг нь тогтоогоод одоо прокурорын шатанд яваа/ нэр бүхий түшээд “У.Хүрэлсүх шиг бай л даа”.
Энэ үгийг Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа гээд олон хүнд хэлж болох байх аа.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл
Hurelsuh MONGOLD heregtei HUN shuu
Эрдэнэ гэж баянголдоо өөрийн вант улсаа байгуулах гэж байгаа хүнд юуных нь ийм эр зориг байхав хаха
үнэн шүү зарим нэг сэтгүүлчид хэтэрхий нэг талыг барих юм дөө
Баяр ах дээрээ л очих гэж байгаа биз
Хэхэ энэ тэнэг сэтгэгдэл бичсэн Од гэж мал. Энэ үйлдийг Монгол эрийн Зориг гэж хэлдэгийн малаа. Хүн ер нь хүн хэлдэг, хийдэг, хариуцлагаа ухамсартайгаар хүлээдэг ийм л шинэ тогтолцоог бүрдүүлэх гэж оролдож байна ш дээ. Чам шиг муу гөлөг бас энэ бичсэн сэтгүүлч яаж ч бодсон Эрүүлээр сэтгэж бичихээ больсон халтар төгрөгөнд биеэ үнэлэгч байна. Үнэхээр л өөрлөх хүсэл байгаа л бол 2 талыг хоёуланг нь л бичих хэрэгтэй.АН-ыхныг өмөөрч, МАН-ыг л муулж гэнэ. Ард иргэдэд ингэж бичих чинь таалагдахгүй малаа за
үнэн шүү зарим нэг сэтгүүлчид хэтэрхий нэг талыг барих юм дөө
erdenee ah aa tand iim zadal bn uu.bhgui l bh
Эрдэнэ гэж баянголдоо өөрийн вант улсаа байгуулах гэж байгаа хүнд юуных нь ийм эр зориг байхав хаха
ardchilsan namiinhand heleech novshiin setguulch min shudraga baildaa ardchihlsan erunhiilugchtei ardchilsan zasagtai gej yrih durtai humuus
БАС БАТХҮҮ ЗОРИГТ НАРТ ХЭЛЭЭЧЭЭ НЭГ НАМЫН ХАСБААТАР НЬ МӨНГӨ ТАРААСАН БИЧЛЭГЙИГ НЬ ХҮРТЭЛ ӨГӨӨД БАЙХАД ШҮҮХ ЦАГДАА НЬ ТООДГҮЙ СОНИН ОРОН ШҮҮ ТЭГСЭН ХЭРНЭЭ ЧОКОПАЙ БОЛОХООР ОЛЖ ХАРААД БАЙДАГ
ene niitleliin hariu ni ene yum bishuu httpwww.assa.mncontent7819.shtml?a=politics
zailsan ch yahav dee ed nar.Hulgailj humsalsan yum ni yum bolohgui sh dee
Телевиз, сониноо зарсан гэсэн. Хөрөнгөө хуримтлуулаад гадаад руу зугтаах гэж байгаа байх.
ingej genet uxamsartai bno gej bxgui, neg l yum bolj de. Ex ornoosoo burmusun urvaj zugataj alga bolj medex l baagiinuud shu naaduul chin
Хамгийн их уншсан