Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
У.Хүрэлсүх хүрэн оймс биш эсгий гутал бэлдэх шаардлагатай болжээ
eee huurhiii acjhigdah neee
unen bolch hetsuu l yum bnDAA
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх энэ парламентад нэгэн шинэ хуудсыг нээлээ. Үүнийг үнэлэхээс өөр яах билээ. УИХ-ын гишүүн болох гэж хэн хүнгүй үхэн хатан зүтгэдэг байтал У.Хүрэлсүх харин өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаа нь олонд сургамж болохоор үйлдэл болж байгааг гадуур нэг шуугиж байна. Цахимаар ч тэр түүнд талархсан, өхөөрдсөн хүн олон байна. Гэвч гишүүний бүрэн эрхээсээ татгалзах болсон шалтгаан нь өөр учиртай бололтой.
Уншигчид маань санаж байгаа байх. МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь цагдаа, хүчнийхэн барьж, хүрэн оймстой хөлийг нь гозолзуулаад аваад явсныг. Тэгвэл хууль хяналтынхан түүнд “хүрэн оймсоо бэлтдээд байж бай” гэж хэлсэн юм байх. Товчхондоо түүний хууль зөрчсөн үйлдлүүд нь зузаарсаар УИХ-ын чуулганы танхимд бус өргөст торны цаана суулгахад хүрсэн гэнэ. Хамгийн ойрын жишээ л гэхэд “Зоос” банкны 14 тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг сэдэрсэн юм байх. Үүнээс гадна түүний нэр холбогдсон болгон сэдэрсэн аж. Хэрэг хуучирдаггүй гэдэг нь л болж байгаа юм байх, товчхондоо. Дарин дээр давс гэгчээр ийн бүх асуудал нь сэдрээд байтал УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадсан хэрэг нь ч эрүүгийн хэрэгт тооцогдож сэтгэлийг нь зовоож байгаа сурагтай.
Түүний өмнөөс шоронд суусан Чимэдцэрэн суллагдаж байгааг ч цахимаар ярьж байна. Тэгэхээр эрхэм гишүүн хүрэн оймсоо бус эсгий гутлаа бэлдээд гэртээ хүлээж байхаар зэхэж УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдлөө өгч байгаа юм байна. УИХ-ын гишүүн байж цагдаагийнханд хөлөө гозолзуулаад баригдах нь ичгэвтэр хэрэг гэж бодсоноос үүдэн ийн шийдвэр гаргаж байгаа бололтой.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
2012.11.02
2012.11.02