Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Ц.Нямдорж ганц үнэн юм хэллээ
Чингис хааны мэндэлсэн өдрийг 11 дүгээр сарын 14 хэмээн тогтоож, амралтын өдөр болгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулсан тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед эрхэм түшээ Ц.Нямдорж ганц үнэн юм хэллээ.
Тэрээр “Намайг УИХ-ын дарга, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад зургадугаар сарын 1-нд Чингис хааны төрсөн өдөр гээд талбай дээр бүгдээрээ гарч суугаад л их ёслол төгөлдөр тэмдэглэж байсныг би санаж байна. Гэтэл одоо Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болохоор л 11 дүгээр сарын 14-нд төрсөн болчихдог нь ямар учиртай юм бэ. Тэгэхээр зүгээр л Чингис хааны өдөр гээд тэмдэглэдэг байвал яасан юм бэ” гэж УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлж байна.
Үнэхээр тэмдэглэлт өдрийг заавал Чингис хаантай холбох гээд л байгаа бол зүгээр л Чингис хааны өдөр ч юм уу, бахархлын өдөр гээд тэмдэглэдэг, энэ өдөр нь нийтээрээ эзэн хааныхаа тухай, дурсдаг, тэр одон шагналыг нь гардуулдаг байхад яагаад болохгүй гэж.
Чухамдаа найман зууны тэртээ Тэмүүжин хүү яг хэзээ төрснийг хэн яг, яс тогтоож чадсан юм бэ. Өнөөдөр улс даяараа Чингисээр өвчилж, хажуу дэргэд нь сууж байсан, ярьж хөөрөөд байж байсан, бүр эхээс төрөхөд нь дэргэд нь байсан хүн шороон түм болсон өнөө үед төрсөн өдрийг нь хэн яг тогтоож байгаа юм. Үнэхээр эрхэм гишүүн Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад зургадугаар сарын 1-нд төрсөн болдог, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болохоор арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн болдог байж таарах уу. Тэгээд дараа бас нэг өөр ерөнхийлөгч гараад ирэхээр бас нэг өөр өдөр төрсөн болох уу.
Үнэндээ яг энэ хүмүүс /Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж/ өөрсдөө ингэж төрсөн өдөр, цаг нарыг нь тогтоогоод байна уу, хажуу дэргэдээс нь зусарч зулгуйч улсууд эзэн хааны төрсөн өдрийг яг ингэж Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдөртэй таарч байгаа мэтээр сурталдаж ойлгуулаад байна уу.
Тэр зөвлөхүүд нь юу хийж байна. Тэгээд ч Чингис хаанд цахим үнэмлэх олгох гээд л байгаа юм биш бол Монгол газраа, монгол эхээс төрж, Монгол улсаа байгуулж явсан тэр хүний яг төрсөн өдөр, цаг, эх барьж авсан хүнийг нь яс тогтоох гээд байхын хэрэг юун билээ. Ц.Нямдорж гишүүний хэлж байгаагаар нэг өдөр товлоод л түүнийгээ “ЧИНГИС ХААНЫ ӨДӨР” гээд тэмдэглэдэг, бахархдаг байвал яасан юм бэ.
haha yg unen
yu ni zov gj?
Nyamdorj guia zuv l yum yarisan bna
ЭЛБЭГЭЭГИЙН ТӨРСӨН ӨДӨР ЮМ УУ
yaxaaraa 6 n sariin 1 baidag bilee. xenii xuu ni medegdexgui enxbayr arai l ooriigoo chinges xaan gex ni xolgui baisan shuu . gexdee ix xaan maani ard oloniixoo toloo baisn yum, sarmagchin tolgoit bol amin xuseliin toloo baaxan yum xyraachixsan teriigeexamgaalaad xebtej baigaa xun dee
Mongol erdemtedees nuur buruulsan erliizuud tor barij b.had Mongolchuud oodlohgui
zuv l yum yarisan bn daa.
Агуу их өөрчлөн байгуулагч гүн их сэтгэгч ерөнхийлөгч Элбэгдоржийнхоор бол урьд нь байсан ерөнхийлөгч Энхбаяраас бүх зүйлийг өөрөөр тайлбарлаад байвал шинэчлэл болно.
tegey
Чингис хааны мэндэлсэн өдрийг 11 дүгээр сарын 14 хэмээн тогтоож, амралтын өдөр болгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулсан тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед эрхэм түшээ Ц.Нямдорж ганц үнэн юм хэллээ. Тэрээр “Намайг УИХ-ын дарга, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад зургадугаар сарын 1-нд Чингис хааны төрсөн өдөр гээд талбай дээр бүгдээрээ гарч суугаад л их ёслол төгөлдөр тэмдэглэж байсныг би санаж байна. Гэтэл одоо Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болохоор л 11 дүгээр сарын 14-нд төрсөн болчихдог нь ямар учиртай юм бэ. Тэгэхээр зүгээр л Чингис хааны өдөр гээд тэмдэглэдэг байвал яасан юм бэ” гэж УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлж байна.
Үнэхээр тэмдэглэлт өдрийг заавал Чингис хаантай холбох гээд л байгаа бол зүгээр л Чингис хааны өдөр ч юм уу, бахархлын өдөр гээд тэмдэглэдэг, энэ өдөр нь нийтээрээ эзэн хааныхаа тухай, дурсдаг, тэр одон шагналыг нь гардуулдаг байхад яагаад болохгүй гэж.
Чухамдаа найман зууны тэртээ Тэмүүжин хүү яг хэзээ төрснийг хэн яг, яс тогтоож чадсан юм бэ. Өнөөдөр улс даяараа Чингисээр өвчилж, хажуу дэргэд нь сууж байсан, ярьж хөөрөөд байж байсан, бүр эхээс төрөхөд нь дэргэд нь байсан хүн шороон түм болсон өнөө үед төрсөн өдрийг нь хэн яг тогтоож байгаа юм. Үнэхээр эрхэм гишүүн Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад зургадугаар сарын 1-нд төрсөн болдог, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болохоор арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн болдог байж таарах уу. Тэгээд дараа бас нэг өөр ерөнхийлөгч гараад ирэхээр бас нэг өөр өдөр төрсөн болох уу.
Үнэндээ яг энэ хүмүүс /Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж/ өөрсдөө ингэж төрсөн өдөр, цаг нарыг нь тогтоогоод байна уу, хажуу дэргэдээс нь зусарч зулгуйч улсууд эзэн хааны төрсөн өдрийг яг ингэж Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдөртэй таарч байгаа мэтээр сурталдаж ойлгуулаад байна уу.
Тэр зөвлөхүүд нь юу хийж байна. Тэгээд ч Чингис хаанд цахим үнэмлэх олгох гээд л байгаа юм биш бол Монгол газраа, монгол эхээс төрж, Монгол улсаа байгуулж явсан тэр хүний яг төрсөн өдөр, цаг, эх барьж авсан хүнийг нь яс тогтоох гээд байхын хэрэг юун билээ. Ц.Нямдорж гишүүний хэлж байгаагаар нэг өдөр товлоод л түүнийгээ “ЧИНГИС ХААНЫ ӨДӨР” гээд тэмдэглэдэг, бахархдаг байвал яасан юм бэ.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл
2012.11.11
2012.11.10
2012.11.10
2012.11.10
2012.11.07
2012.11.07
2012.11.06
2012.11.05
2012.11.05
























