Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТАНЫ ДАРГА ЯМАР ОРДОНД ТӨРСӨН БЭ

НУМ /11.23-21.21/
Нумын ордны удирдагчийн хэлж буй үг, элдэв зөвлөгөөг дуулгавартай сонсч чадвал хэл амаа ойлголцоход тун амархан. Түүнтэй харилцахдаа ухаантай багш хэмээн хүндэлж, тус дэм нь танд хэрэгтэй хэмээн итгүүлэх хэрэгтэй. Түүнд хэзээ ч та түүнээс ухаантай, бас хавьгүй илүү шийдвэр гаргаж, гарц олж чаддаг гэдгийг мэдрүүлж болохгүй. Хэрвээ таныг өөрөөсөө ухаантай гэдгийг мэдвэл шууд л дайсан мэт үзэн ядна. Нумынхан өөрөөр нь бахархаж, өөрийг нь хүндэлж байгаа хүнд үргэлж өглөгч, бас тааламжтайгаар ханддаг. Нумын ордны даргад та маш үнэнчээр ажиллаж байж л албан тушаалын шат ахиж, цалин чинь нэмэгдэнэ гэдгийг сайн санах хэрэгтэй.
ХИЛЭНЦ /10.24-11.22/
Хилэнцүүд маш сайн удирдагч. Гэхдээ тэдний ая эвийг олоход тун бэрх. Тэр таныг дагуулан хөдөлмөрлөж чаддаг. Хэзээ ч өөрийнхөө сэтгэлийн хөдлөлийг нүүрэн дээрээ гаргадаггүй. Үргэлж өөрийн мэдрэмж, сэтгэлээ нууж явдаг. Өөрийнхөө хүссэнд хүрэхийн тулд таныг юу руу ч түлхэхэд бэлэн байдаг. Өөрийн дайсныхаа өөдөөс инээж байгаад л “нохойн зуулт”-аар ажлыг нь булаачих чадвартай л хүн. Тиймээс та түүнтэй ойр дотно байх гэж хичээх дэмий л болов уу
ЖИНЛҮҮР /9.24-10.23/
Энэ ордныхон бол жинхэнэ удирдагчийн бодит жишээ. Тэд өгөөмөр бас сайхан сэтгэлтэй удирдагч. Аливаа асуудлыг маш зөв тал руу нь шийдэх, ажил хэргийн яриаг зөв хөтлөх өндөр чадвартай. Хэрвээ танд аливаа шинэ зүйл эхлүүлэх ямарваа нэг санаа байвал даргатайгаа л зөвлө. Түүний итгэлийг алдахыг хүсээгүй бол элдэв гомдол тавихаас аль болох зайлсхийж бай. Жинлүүр дарга нар таниас ажилла, ажилла л гэж шаарддаг. Таны албан тушаал цалин чинь ажлын цагаа хэрхэн баримталж, даалгасан ажилд хэрхэн хандсанаар л дүгнэгдэж байгаа гэдгийг бүү мартаарай.
ОХИН /8.23-9.23/
Охиныхон бол гайхамшигтай нягт нямбай удирдагч. Тэд аливаа зүйлийг ажиглаж, дүгнэлт гаргаж, ажил хэрэг болгодог. Аливаа ажлыг эхлэхээсээ өмнө охиныхон төлөвлөж, тус бүрээр нь ажлын хэсэг болгож, жижигхэн зүйлийг ч үлдээлгүй хариуцах эзэнтэй байлгахыг хичээдэг. Хэрвээ та даалгасан ажилд нь няхуур, нямбай хандаж чадахгүй бол өрөөнөөс нь хөөгдөөд гарна. Мөн тэд зальтай хүнд дуртай биш. Хэрвээ та даалгасан ажлынх нь үр дүнг танилцуулах гэж байгаа бол зарим талаар өөрийгөө зөвтгөх ганц нэг шалтгаан бэлтгээд орох хэрэгтэй шүү. Гэхдээ л охины ордны удирдлагаас итгэл, өндөр цалин хүсч байгаа бол таны ажлын үр дүн төдий чинээ өндөр байх хэрэгтэй. Мөн тэр итгэлийг нь дааж чаддаг хүнд үнэн сэтгэлээсээ талархаж явдаг.
АРСЛАН /7.23-8.23/
Арслан олон хүнийг захирах чадвартай. Өөртөө итгэлтэй, бас хөөрхөн жүжигчин. Гэхдээ найз нөхдөө шагнаж чаддаг. Та түүний сэтгэлийн шархыг хөндөж догшруулах гэж зүтгэх хэрэггүй шүү. Арслангууд бол маш хэрцгий өс санамтгай удирдагч. Түүнийг анхааруулж хэлэхээс өмнө ажлаа хийчихдэг байх хэрэгтэй. Гэхдээ илүү гэдгээ мэдрүүлэх шаардлагагүй. Бишрэх, бялдуучлах нь сэтгэл зүрхэнд нь хүрэх хамгийн амархан зам. Гэхдээ түүнд таалагдах гээд өөрийгөө хуурах гэж хичээх хэрэггүй. Зүгээр л өөрөөрөө байх шиг сайхан зүйл үгүй. Өөрийгөө хүндэлж, өөртөө итгэж ажиллаж чадвал арслан таныг үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
МЭЛХИЙ /6.22-7.22/
Тэр өөрийнхөө өгсөн даалгаврын хойноос нэхэл хатуутай. Хэрвээ та мартах, өөр хэн нэгэнд даалгах гэх мэт шалтгаан хэлбэл халагдах өргөдлөө биччихсэн нь дээр. Тэр даргын суудалд сууж байх үедээ өөрийнх нь ажлыг булаацалдсан хүнээс өө хайх дуртай. Хэрвээ та даргыгаа аливаа зүйлд ятгахыг хүсч байгаа бол аль болох зөөлөн арга олж ашиглахыг хичээ. Түүний итгэлийг хүлээж карьераа өсгөх хүсэлтэй бол даалгасан ажлыг нь ямар үр дүнд хүргэж, компанидаа үр өгөөжөө хэрхэн өгсөн талаар маш сайн тайлан гаргаарай. Өөрийнхөө сэтгэл санааг үргэлж өөдрөг байлгаж, түүнд ажилдаа ханамжтай байгаагаа үргэлж харуулж бай.
ХАМТАТГАХ /5.21-6.21/
Ихрийнхэн уян зөөлөн, зохион байгуулах чадвартай, тоглоомын дүрмийг ойлгодог удирдагчид. Гэхдээ манай дарга сайхан зантай хүн гэж найдах хэрэггүй. Та түүнд өөрийнхөө элдэв асуудлыг найдаж ярих ч шаардлагагүй. Учир нь танай дарга чалчаа хүн гэдгийг сана. Хэний ч асуудлыг хэнд ч ярихад бэлэн. Тиймээс та карьертаа анхаарал тавьж л байгаа бол ярихаасаа илүү хийж чаддаг гэдгээ батал. Мөн шинэ санаагаа даргадаа дуулгахаасаа өмнө эхлээд сайн бодоорой. Гэхдээ тэр таны ажлыг үнэлж чаддаг удирдлага шүү.
ҮХЭР /4.21-5.20/
Тэр ажлаа зөв зохион байгуулж чаддаг удирдагч. Зөв зам олтлоо шинэ зүйл эхлүүлж чаддаггүй талтай. Хэдийгээр гадна талаасаа удирдагч гэдгээ бататгадаг ч аливаа зүйлд маш болгоомжтой ханддаг. Ялангуяа шинэ танил, шинэ ажилд дуртай нэгэн биш. Үхрийн ордны удирдагч нарын хувьд ажилтнаа дээш нь шат ахихад дургүйцдэг учраас та шинэ ажлын байр ер нь горьдоод хэрэггүй л болов уу. Тэр таныг хөнгөхөн хуурч дөнгөнө. Тиймээс жил бүр шинэчилдэг хөдөлмөрийн гэрээгээ маш сайн уншиж байгаарай. Хийсэн, сэдсэн ажил чинь зүгээр л магтаалын үгээр хучигдаад өнгөрөх вий. Үхэр удирдагчтай гэдгээ мэдсэн л бол хөдөлмөрийн гэрээгээ ахин дахин унш.
ХОНЬ /3.21-4.20/
Та хонины ордны удирдагчтайгаа хамт хүсч байсан ялалтандаа хүрээд байж чадна. Гэвч түүнтэй ажиллах тун хэцүү. Түүнээс хараат биш, бие даасан үзэл бодолтой, хувь хүн гэдгээ батлах тусам ажлын байраа алдах дөхөөд л байна гэсэн үг. Хэрвээ та хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж, авдаг цалингаа одоогоор хангалттай гэж үзэж байгаа бол ялалтанд хүрсэн ажил болгоноо түүний толгойноос гарсан гэдэгт итгэ. Түүнээс сайн гуйж чадвал тэр юу ч өгөхөд бэлэн. Учир нь өөрийгөө дарга гэдгийг мэдэрч явах дуртай нэгэн гэнэ шүү.
ЗАГАС /2.21-3.20/
Энэ ордны удирдагчтай байна гэдэг тун сайн шүү. Тэр зөөлөн, уян хатан, тантай аливааг зөвлөж, таны санаа бодлыг сонсч чаддаг. Хамгийн гол нь ажил дээр бүх зүйл байр байрандаа, ажил бүр нь амжилт дагуулж байхад л түүний сэтгэл тайван амгалан байдаг. Гэвч маш их дуу шуутай, эмзэг, үргэлж сонор сэрэмж нэхэж байдаг нөхөр гэнэ шүү. Мөн тэрээр таныг шат ахиж буйг нүд алдалгүй ажиглаж чаддаг. Тиймээс та цалингаа нэмүүлэхийг л хүсч байгаа бол байнга шинэ санаа бэлэглэж бай. Мөн таны туслалцаа түүнд байнга хэрэг болдог юм шүү гэдгийг мартаж болохгүй.
БУМБА /1.21-2.20/
Тэр найз нөхдөдөө үнэнч байдаг шиг танаас ч үнэнч байдал шаардана. Сэтгэлзүйгээ маш сайн удирдаж чаддаг ч заримдаа яг л бяцхан хүүхэд шиг зан гаргах нь бий. Таныг элдвээр хэлж загнасан ч муу санаж явдаг хүн биш. Цалин хөлс нэмэх тал дээр жаахан харам. Харин таны ажил хэрэг болохуйц шинэ санааг жинхэнэ утгаар нь өндрөөр үнэлж чаддаг. Тэр хууралтыг үзэн яддаг. Хэрвээ та түүнийг хуурсан нь батлагдвал шууд л цагаан хуудсаар халагдана гэсэн үг. Үргэлж магтаал сайшаалыг хүсдэг ч түүнийгээ ил гаргаад байдаггүй. Гэхдээ өөрийгөө сайн удирдагч гэдэгт итгэдэг. Та түүнд хийж чаддаг, итгэл даах нөхөр хэмээн итгүүлж чадвал тун амархан шат өгсөнө шүү.
МАТАР / 12.22-1.20/
Матрууд маш хуучинсаг үзэлтэй удирдагчид гэнэ шүү. Та түүнд гэнэтийн, хийсвэр зүйл санал болгож цочоох хэрэггүй шүү. Өөрийнхөө дэвшүүлж буй асуудалд маш болгоомжтой хандаж, нарийн судалж байж түүнд дуулгаарай. Тэр аливаа зүйлийг маш нухацтай боддог төдийгүй юуг ч мартдаггүй. Түүнд итгэл үнэмшил төрүүлэхийн тулд та бараг туршиж үзээд ажил хэрэг болчихсон зүйл л санал болгож ярьсан нь дээр. Илэн далангүй байдлыг үнэлж чаддаг. Тиймээс та өөрийнхөө үүргийг маш өндөр түвшинд биелүүлсэн гэж үзэж байвал даргынхаа араар бусдад тайлбарлаж явалгүй шууд л өөрт нь ханд. Учир нь тэр шударга, илэн далангүй, хөдөлмөрч хүнийг үнэлж чаддаг.

0 Сэтгэгдэл