Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Сүүлчийн найдлага
Орон нутгийн сонгуулийн буухиа, сурталчилгаа маргааш эхлэх нь. Намууд нэр дэвшигчдээ тодруулаад гараанд бэлэн болчихлоо. Урьд өмнө нь төдий л анзаардаггүй, болдог зүйл болоод л өнгөрдөг байсан бол энэ удаагийн сонгууль ширүүн өрсөлдөөний талбар болох төлөвтэй.
Өнөөдөр эрх барьж байгаа АН-ын хувьд дээрээ төр засгаа төвхнүүлээд авсан бол одоо орон нутагт өөрийн гэсэн хөлтэй болох нь юу юунаас чухал байгаа. Үнэхээр ч ингэж байж гэмээнэ энэ дөрвөн жилд өөрийн бодлого шийдвэрээ бодит ажил болгох нөхцөл боломж бүрдэнэ. УИХ, Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэрийг эхнээс нь дуустал, бүр анхан шат, айл өрх, иргэн бүрт хүргэх ажлыг нэг гараар тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Урьд нь 1996 онд АН ялж УИХ-д 50 суудал авсан атлаа орон нутгийн сонгуульд ялагдаж хөлгүй болсноос ямар үр дүн гарч, дөрвөн жилийн дараа юу болж байсныг мартаагүй болохоор тэр.
Мэдээж нөгөө талд нь ардчиллын төлөө өнгөрсөн 20 жилд тэмцэж явсан олон хүнээ багтааж шингээх ажлын байр хэрэгтэй нь ойлгомжтой. Одоо дээрээ хөлөө олоод авсан юм чинь “надад нэг алба ажил” өгөх ёстой гэж харсан хүмүүс аймаг сум бүрт сууж байгаа болохоор үүнийг тооцохгүй байж болохгүй.
МАН-ын хувьд “унасан хүн ууртай” гэж орон нутгийн сонгуульд ялахыг мөн ч их мөрөөдөж байгаа. Ийм сонирхол хэд хэдэн учир шалтгаантай. Мэдээж УИХ-ын сонгуульд ялсны маргааш л албан тушаал өгнө гэж баахан хүнээс хандив цуглуулчихсан нь одоо, тэднийг өдөр шөнө гэлгүй амар заяа үзүүлэхгүй байгаа. Ядаж Орон нутгийн сонгуульд ялж, аймаг дүүрэгт тэднийгээ шингээж амыг нь хаахгүй бол болохгүй.
Үүнээс гадна дөрвөн жилийн дараахыг харж байгаа. Өөрөөр хэлбэл 2000 оны сонгуулийн жишээг харж байгаа. Орон нутагт энэ нам ялбал АН-ын хийж эхлээд байгаа шинэчлэлийн эрчийг бага ч гэсэн сулруулж, ард түмний итгэлийг нь алдагдуулахыг хорхойсон хүсч байгаа. Энэ намын лидерүүдийн хувьд сонгуульд ялж л байвал улс орны, олон түмний эрх ашиг юу ч биш. Ямар ч хамаагүй үнээр АН-ын нэр хүндийг гутааж, өөрсдөө эрх мэдэлд хүрч байвал дундаас нь олон түмэн яаж хохирох нь хамаагүй гэсэн үг. Үүнийг саяхан нүүрсийг хямдаар худалдах гэсэн эрх баригчдын шийдвэрийг МАН, түүний гар хөл болсон нийслэлийн хороо, хэсгийн дарга нар яаж эсэргүүцэж, ажил болгохгүйн төлөө улайран тэмцэж байснаас харж болно. АН-ын бодлогыг л хүмүүст хүргэхгүй байвал ард түмэн үнэтэй нүүрс хэрэглэх нь МАН-ын эрх мэдэлтнүүдэд хамаагүй болж байна. Нөгөө нэг гол шалтгаан нь хаанаасаа халгач нь гэгчээр өнөөдөртөө дүүрэг, хороо, хоринд алба хашиж байгаа хүмүүс нь өөрсдөө ажлын байраа, ашиг орлого олдог эрх мэдлээ алдахгүйн тулд ёстой шүдээрээ мэрэхээс бусад мэхийг хийхэд бэлэн байгаа.
Тэгээд ч намынх нь удирдлагууд “та нар сонгуульд сайн ажиллаж намаа яллуулахгүй юм бол та нар өөрсдөө л ажилгүй болно шүү. Луйвардаад ч болсон намаа ялуул” гэж айлгаж байгаа болохоор хууль зөрчөөд ч болсон зүтгэхээс яахав, Сонгшууль бүрээр л ингэдэг юм чинь, ямар сураагүй зүйл биш.
МАХН-ын хувьд УИХ-ын сонгуулиар олж авсан нэр хүндээ улам бататгаж авбал ял сонсоод байгаа Н.Энхбаяр даргыгаа хаацайлах том шижим болно. “Ард түмэн манай намыг дэмжиж байна. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн гэдэг нь сонгуулийн дүнгээс харагдаж байна” гэсэн суртал ухуулга улам хүчээ авна.
Ингэхээр өнөөдөр УИХ-д суудалтай намуудын хувьд Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох энэ удаагийн сонгууль яахын аргагүй чухал ач холбогдолтой сонгууль болох нь. Иймдээ ч сонгууль нь бүү хэл сурталчилгаа нь эхлээгүй байхад хэл ам хэрүүл шуугиан дагуулж эхэллээ. Орон нутагт одоохондоо эрх мэдлээ алдчихаагүй, хуучин бууны хугархайнууд нь алба ажлаа хашиж байгаа МАН үүнийгээ ашиглан бусад намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй, материал энэ тэр дутуу гэсэн шалтгаар хасч байна гэсэн гомдол гараад эхэлчихлээ. МАХН гэхэд л “МАН-ынхан манай намын нэр дэвшигчийг бүртгэсэнгүй” хэмээн МАН-ын байрны өмнө буйдантай суулт хийж эсэргүүцлээ илэрхийллээ. АН-ынхнаас ч бас ийм гомдол нэг биш удаа гараадахсан.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажил маргааш эхэлнэ.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл