Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Барилга хот байгуулалтын дэд сайд төв аймагт ажиллалаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Төв аймгийн Зуун-мод суманд ажиллажээ. Тэрбээр Төв аймаг дахь гялгар уут дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төв аймгийн Зуун мод хотод байрлах тус цэгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ч улам өргөн хүрээнд өргөжин ажиллах шаардлагатай байгааг холбогдох удирдлагууд нь дэд сайдад дурдсан юм. Энэ үеэр БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа хэлэхдээ “Хог дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэгүүд бусад аймгуудад дутагдалтай байгаа. Урьд нь Өмнөговь аймагт ийм төрлийн цэг ажиллаж байсан ч түүхий эдийн хангамж муугаас үйл ажиллагаагаа зогсоож байсан гашуун туршлага бий. Нийслэлээс 30 километрийн зайд үйл ажиллагаагаа явуулж байгаа гялгар уут дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ цэгт түүхий эдийн хомсдол үүснэ гэсэн асуудал гарахгүй. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн явуулах бүрэн боломж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлын асуудал гамшигийн хэмжээнд хүрч зайлшгүй анхаарлаа хандуулах болоод байгаа. Тийм ч учраас хогийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ төрлийн цэгүүдийг өргөнөөр байгуулах саналыг дэмжин ажиллана” гэдгээ тэрээр онцолжээ.

0 Сэтгэгдэл