УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит хуралдаанаа хийжээ.
Хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Батлан хамгаалах
яамны харъяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь хоёрыг нэгтгэн Батлан
хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох Засгийн газрын шийдвэрийг
хүчингүй болгох ёстой гэж үзжээ. Нэг ёсондоо хэрүүлийн алим болоод байгаа эмнэлгийн
барилгыг зориулалтаар нь ашиглах ёстой гэж үзсэн байна. Тиймээс Засгийн газрын
тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ дахь МАН-ын гишүүдийг
бүлэгтэй болгох хуулийн төслийг 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй
хамтад нь хэлэлцэж батлах ёстой гэж үзжээ.
























