Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.НЯМДАВАА: ЗЭЭЛ АВЧ, ҮЙЛДВЭР БАРИАГҮЙ КОМПАНИАС БОЛЖ АТГ-Т ШАЛГУУЛСАН

АТГ-ын шалгасан аймгийн Засаг дарга нарын дунд Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн нэр цохиж яваа. Түүнд Хөшөөт, Халзан бүргэдтэйн газрын ховор элементийн ордтой холбоотой болон хятадуудад үйлдвэрийн зориулалтаар их хэмжээний загас агнах зөвшөөрөл олгосон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл түгэж байгаа. Засаг дарга Г.Нямдаваа өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Энэ үеэр түүнээс дараахь асуултад хариу авлаа.
 
-АТГ-ынхан таныг ямар үндэслэлээр шалгасан юм бэ?
-“Баруун Монгол Интернэшнл” компанид олгосон 350 сая төгрөгийн зээлийн асуудлаар   шалгасан юм.

-Яагаад?
-Энэ компани аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 350 сая төгрөгийн зээл авах тогтоол гаргуулсан атлаа үйлдвэр барих ажлаа хэрэгжүүлээгүй. Нэг үгээр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг зориулалт бусаар ашиглаж, завшсан байгаа юм. Гэтэл энэ компанийнхныг шалгахгүй, янз бүрийн мэдээлэл түгээж намайг буруутгаж байгаа юм.

-Ямар үйлдвэр барих ёстой байсан юм бэ?
-Мах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баруун Монгол интернэшнл” компани малчдын нийлүүлсэн махыг халал гэдэг тусгай өвөрмөц аргаар боловсруулах шинэ үйлдвэр барих ёстой байсан. Бүтээгдэхүүнээ мусулман шашинтай улсуудад экспортлох зорилготой. Гэвч 350 сая төгрөгийн зээл авсан хэрнээ үйлдвэрээ бариагүй. Гэрээнд зааснаар бол үйлдвэрийн эхний хэсэг 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орох ёстой байсан. 2011 оны наймдугаар сарын 1 нь гэхэд бүрэн ашиглалтад оруулах байлаа. Хөрөнгийг нь зориулалтын бусаар ашигласан гэдэг мэргэжлийн хяналтынхны актаар тодорхой болсон юм.

-Аймгийн ИТХ-аас гаргасан тогтоолд Засаг даргын хувьд хориг тавьж, тухайн гэрээнд нь гарын үсэг зурахгүй байж болоогүй юм уу?
-Гарын үсэг зурахгүйгээр барахгүй аймгийн ИТХ-ын тогтоолд хориг тавих эрхтэй. Гэвч ажлын гурван өдрийн дотор тухайн тогтоолд хориг тавих учиртай. Энэ хугацаа аль хэдийнэ өнгөрсөн хойно аймгийн ИТХ-аас 350 сая төгрөгийн зээлийг “Баруун Монгол интернэшнл” компанид олгохоор болсноо мэдэгдсэн л дээ. Тиймээс тухайн тогтоолд хориг тавих боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль, Төсвийн удирдлагын тухай хууль холбогдох заалтыг үндэслээд би ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээс өөр боломж байгаагүй. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга буюу хуулийн зөвлөх маань ч тогтоолыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэсэн зөвлөгөө өгсөн л дөө. Тэгээд л би гэрээнд гарын үсэг зурсан юм.

-Үүнээс гадна таныг хятадуудад их хэмжээний загас агнах зөвшөөрөл олгосон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Аймгийнхаа төвийг иж бүрэн орчин үеийн гэрэлтүүлэгтэй болгох ажил хийсэн. Үүнийг хийлгэх санхүүгийн ямар ч эх үүсвэр байгаагүй учир Үрэмч хотын улсын компанитай гэрээ хийхээр ярилцсан юм. Энэ компанийнхан эхний ээлжинд  тодорхой хэмжээний загас агнах зөвшөөрөх олгооч, тэгвэл ажил гүйцэтгэх үнээ буулгана гэсний дагуу төсөл боловсруулсан юм. Гэхдээ энэ бол хоёр талын хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр гэрээ биш, санал төдий л байсан. Үйлдвэрийн зориулалтаар загас агнах зөвшөөрлийг БОЯ-наас олгодог. Увс аймгийн Үүрэг, Баян-Өлгийн Ачит, Толбо нуураас зохих зөвшөөрөл авч олгож болох байх гэж үзэн судалж үзэхэд, зөвшөөрөл хүсээд боломжгүй байсан учир энэ гэрээг эцэслэн тохироогүй. Үрэмч хот руу загас гаргасан эсэх талаар МХГ, БОЯ-наас ажлын хэсэг гарч удаа дараа шалгалт хийгээд үйлдвэрлэлийн зориулалтаар загас гаргаагүй гэдгийг тогтоосон, албан ёсны бичгийн хариу энэ байна. /Тэрээр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн Удирдлагын газрын дарга А.Намхай гэдэг хүний 2012 оны 5 сарын 28-ны 7/2265 албан тоот албан бичиг үзүүлэв/

-Хөшөөт, Халзан бүргэдтэйн орд газартай холбоотой асуудлаар ч шалгасан гэх юм. Энэ тухайд...?
-Намайг Хөшөөтийн уурхайг  хятадуудад хувьчлаад өгчихсөн гэж ярьж, хэвлэлээр бичдэг. Энэ уурхай 1998 онд Л.Галбадрах Засаг даргын үед ТӨХ-ны 432 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 194 дүгээр захирамжаар хувьчлагдсан шүү дээ. Үйлдвэр, бүх техник эд хогшлын хамт лиценз нь 50 сая 300 мянган төгрөгөөр С.Рэнцэндорж гэдэг хүнд шилжсэн байдаг. Дараа нь хэд дахин эзнээ солиод өнөөдөр “МонЭнКо” компани эзэмшиж байгаа. Халзан бүргэдтэйн газрын ховор элементийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа холбогдох байгууллагад тавьсан. Энэ бол АТГ-ынхны шалгасан хэрэгт хамаагүй.
 
-АТГ-ынхан танд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэж байгаа. Танд энэ тухай мэдэгдсэн үү?
-Яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн гэсэн. Уг нь, энэ оны тавдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатын гарын үсэгтэй албан бичиг надад ирсэн л дээ. Үүнд, танд холбогдох асуудлыг шалгаад хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт хүргүүлсэн гэсэн байсан. Гэхдээ прокурорын байгууллага хянаад асуудлыг үнэн мөнөөр шийдвэрлэнэ гэж найдаж байгаа. Тэгээд ч би 350 сая төгрөгтэй холбоотой шийдвэр, мөнгө төгрөгийг өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргадаг захирамж болон албан даалгавар гаргаагүй.
0 Сэтгэгдэл
ene avilgach pizda odoo shorondoo yavah heregtei
Хамгийн их уншсан