Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхийлөгч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний хурлын төвийн их танхимд Ази, Европын буюу АСЕМ-ын дээд хэмжээний есдүгээр уулзалтын нээлтийн ёслол болж, гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар, өндөр хэмжээний төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байв.
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саянасон, Ерөнхий сайд Тонгсин Таммавонг нар гэргийн хамт уулзалтад оролцохоор ирсэн төр, засгийн тэргүүн нарыг угтан мэндчилж, дараа нь тэд дурсгалын зураг татуулж байлаа. Ийнхүү зочдоо угтаж авмагц шинэ гишүүн элсүүлэх ажиллагаа болж, Бангладеш, Норвеги, Швейцараар тус уулзалт ам бүлээ нэмлээ.
Дээд хэмжээний уулзалтыг БНАЛАУ-ын Ерөнхий сайд бөгөөд АСЕМ-ын дээд хэмжээний есдүгээр уулзалтын дарга Тонгсин Таммавонг нээж, шинэ гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нар үг хэлэв. Үүгээр нээлтийн ёслол ёслол өндөрлөж, үдээс хойш тус уулзалтын нэгдүгээр хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хуралдаанд оролцов.
Хуралдаанаар эдийн засаг, санхүүгийн асуудлыг хэлэлцсэн юм. Лаос, Пакистан, Япон, Итали, Сингапур, Франц, Дани, Индонез, Хятад, Тайланд, Малайзын төр засгийн тэргүүн нар, Европын зөвлөл, Европын комиссын ерөнхийлөгчид үг хэлж, өөрсдийн байр суурь, саналыг илэрхийллээ. Тэд “Азид Европ, Европт Ази хэрэгтэй. Энэ хоёр тив ашиглаагүй боломжоо нээн илрүүлж, харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр уялдуулах шаардлагатай байна. Европ хямралтай байгаа ч эдийн засгийн нэгдсэн зах зээлтэй, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй том хүч. Санхүүгийн системийн шинэчлэл хийх, эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг бий болгох явдал үгүйлэгдэж байна. Азид эдийн засгийн эрчимтэй, тогтвортой өсөлттэй орнууд байна. Хоёр тивийн орнуудын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах, энэ салбарт ялгаварлан гадуурхах явдал гаргахгүй байх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, макро эдийн засгийн бодлогоо зохицуулах, шинэ технологи нэвтрүүлэх, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааг дэмжих, нэгдсэн зорилго тавьж итгэлцлийг бэхжүүлэх, банкны хяналтыг сайжруулахад анхаармаар байна” гэхчлэн олон санал гаргаж, өөр өөрийн орны зүгээс ямар хувь нэмэр оруулах боломжтойгоо ч хэлж байлаа.
Орой нь БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон, гэргийн хамт Ази, Европын уулзалтад оролцогч дээд хэмжээний төлөөлөгчдийг хүндэтгэн Дон Чан ордонд зоог барив.

0 Сэтгэгдэл