Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
“Эмэгтэйчүүд чадна” аян эхэллээ
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ дэмжиж “Эмэгтэйчүүд чадна” аяныг өрнүүлэхээр болсон тухайгаа мэдээллээ. Аян 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ нам харгалзахгүйгээр дэмжиж ажиллах юм байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын 985 суудлын төлөө 2765 хүн өрсөлдөхөөр мандатаа өвөртлөөд байгаа бол нийт нэр дэвшигчдийн 30 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Аяны талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Бид ардчилалтай улс орны тоонд орсон. Гэвч нэг зүйлээрээ хойш чангааж байна. Энэ бол хүйсийн тэгш эрхийн байдал. Өнөөдөр манай улсад удирдах шатанд ихэвчлэн эрчүүд ажиллаж байна. Энэ жилийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийг харахад өмнөх сонгуулиас тооны хувьд цөөрсөн байгаа. Энэ нь төсвийн эрх мэдлийг сум, орон нутагт нь өгсөнтэй холбоотой. Тиймээс эмэгтэйчүүдээ бид удирдах шатанд гаргахын тулд энэ аяныг өрнүүлж байна” гэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэхээр зөвхөн УИХ-аар төсөөлөх хэрэггүй. Бүх шатандаа эмэгтэйчүүд гарч ирж байж УИХ-аас хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнтэй болгох юм” гэлээ. Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, “Эмэгтэйчүүд үзэл бодолдоо үнэнч байдаг юм. Төсвийн хэлэлцүүлэг явж байхад эрчүүд том том бүтээн байгуулалт яриад байхад эмэгтэйчүүд бид жижиг ч гэсэн чухал зүйл ярьж байна. Энэ бол эрчүүдийг муулж байгаа юм биш. Эмэгтэйчүүд улс төрд хэрэгтэйг л харуулж байгаа юм” гэдгийг онцолсон юм.
Г.Даваа
0 Сэтгэгдэл



















