Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Дарханы намын даргын суудал хэдэн төгрөгийн үнэтэй вэ
Хэдэн жилийн өмнө дөө. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай сайдын суудлын үнийг хэвлэлээр зарлаж шуугиан тарьж байв. Тухайн үед түүнийг элий балай орон гаран гэж хочилж байсан ч үнэн хэрэг дээрээ өндөр албан тушаалын суудал үнэтэй л байсан юм билээ. Экс гишүүний энэ үг бодит амьдрал дээр одоо хүртэл биеллээ олж байгаа нэгэн баримт байна. Дархан-Уул аймагт албан тушаалын тулаан болж түүнээс нь ашиг олох гэсэн хэсэг бүлэг байхад, нөгөө хэсэг нь булхайгаа нуух гэж хичээж явна.
МАН-ын угшилтай Д.Хаянхярваа Сангийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн мөнгөөр гараа угаачихаад ичих ч үгүй “Намайг шалгаад өг. Би цэвэр хүн“ гэж хэвлэлээр зарлав. Түүний үйлдэл зөв байсан бол түүнийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн нь үнэнд хэр нийцэх билээ. Д.Хаянхярваа гишүүн ийн ам бардам байгаа нь цаанаа учир шалтгаантай аж. Учир нь тэр төсвийн мөнгөөр гараа угаахдаа хамтран хуваах хүнээ ч олсон байх юм. Энэ бол “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Насанбат гэгч ажээ. “Дулаан Шарын гол” орон нутгийн өмчийн үйлдвэрийн газар нь “Шарын гол” тосгоныг уурхайн хамт дулаанаар хангах зорилготой юм. Харин энэ бүхнийг уурхайн захирлаар ажиллаж байсан С.Насанбат дур мэдэн шийдвэр гаргаж “Дулаан Шарын гол” ОНӨҮГ-аас авах ёстой дулааныг зогсоож, “Шарын гол” компанийг хувийн уурын зуухтай болгосон байна. Ингээд зогсохгүй 2010 оноос эхлэн С.Насанбат захирал “Дулаан Шарын гол”-д нийлүүлдэг байсан нүүрснийхээ үнийг нэмжээ. Нүүрсний үнээ нэмэхдээ зүгээр л санамсаргүй байдлаар нэмээгүй бөгөөд иргэдийн гол хэрэгцээг хангадаг Дарханы Дулааны цахилгаан станцад нийлүүлдэг нүүрсний үнэтэй зэрэгцүүлж нэмсэн байна. Экс захирлын энэхүү алсыг харсан бизнес төлөвлөгөө нь бодит амьдрал дээр хоёр байгууллагын хоорондох томоохон өрийн сүлжээний аалзыг босгожээ. Тухайлбал, энэ үнийн зөрүү, үнийн дарамтаас болж “Дулаан Шарын гол” ОНӨҮГ өрөндөө дарагдаж эхэлсэн байна.
Олон жилийн хуримтлагдсан өр нийтдээ 600 гаруй сая төгрөгт хүрчээ. Энэ их өрийг төлөхөд нь тухайн үеийн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа тусалсан байдаг. Яг үнэндээ тусалсан ч гэж дээ. Түрийвч нэгтэй анд нь түүний үүсгэсэн өрийг улсын төсвийн мөнгөөр барагдуулаад хувааж завшсан байдаг. Өөрөөр хэлбэл, төсвөөс хумсалсан мөнгөө найз С.Насанбатынхаа “Шарын гол” компанийн дансанд хийж хувааж идсэн байдаг байна. Төрөөс тэрбумтнууд ингэж төрдөг аж. УИХ-ын танхимд нэг л чухал царайлж суучихаад улсыг хохиролгүй болгож байгаа мэт харагдавч цаад утгаараа улсын хөрөнгийг яаж үнэгүйдүүлэх, танил талынхаа хүрээгээр мөнгийг хэрхэн дамжуулж болдгийн жишээг эндээс харж болох нь. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчийн үлгэр энд бас бий. Үүний дараа Дархан-Уул аймгийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг Спортын ордонг “Шарын гол” компанид үнэ төлбөргүйгээр шилжүүлчихсэн байна.
Асуудлыг хөөгөөд үзэхээр мөн л С.Насанбат, Д.Хаянхярваа хоёрын нэрс гарч байх юм. Нөгөө Д.Хаянхярваа нь УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга байхдаа найзынхаа компанид өгчихсөн аж. Дарханд ямар л өнгөтэй өөдтэй байшин, барилга байна, энэ хоёрын гараар орж шилжүүлсэн, авсан гэсэн нэрээр хувааж завшдаг болжээ. Аймгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байхад тэднийх дээшилдэг болсон тухай нутгийн иргэд ярьж байна. “Хаянаа дарга Дархандаа том шүү дээ. Сая сонгуулиар бидэнд их мөнгө тараасан. Сангийн сайд байсан учраас биднийгээ тэгж харж үзсэн байх“ гэх хүн ч бий. Хаянаа дарга Сангийн сайд болсныхоо дараа олон хууль бус үйл ажиллагааг гардан хийсэн. Дээр дурдсан Спортын ордныг улсын төсвийн мөнгө болох 250 сая төгрөгөөр буцаан худалдан авсан байна. Ингэхдээ “Шарын гол” компаниас худалдан авах нэрийдлээр Орон нутгийн өмчид шилжүүлэн авах шийдвэрийг ч давхар гаргуулж амжиж. Улсын төсвийг шамшигдуулахдаа гаршсан экс сайд өөрийнхөө оролцоог харагдуулахгүй гэсэндээ мөн л “Шарын гол” компанийн дансанд мөнгөө шилжүүлжээ. Үүнийгээ “Шарын гол” компанийн гүйцэтгэх захирал С.Насанбаттай хуйвалдан хийсэн нь баримтаар нотлогдоод байгаа аж.
Дархан-Уул аймгийн удирдлагуудын булхай луйвар үүгээр дуусахгүй. Саяхан намын даргын суудлын өрсөлдөөн болох үед өмнө нь төрийн өмчийг хувааж идсэн, хамтарсан нөхдүүд мөн л түрийвч нэгдэж суудлын төлөөх тулаанд орсон байна. Ингэхдээ Хаянхярваа гишүүн намынхаа нөхөддөө “Намын даргын суудалд өрсөлдөж байгаа С.Насанбат бол миний найз. Та нар дэмжээрэй. Бид хүнээ гаргаж намаа шинэчлэх ёстой” гэж дүрэмдсэн гэсэн. Энэ нь цаад утгаараа С.Насанбатад би Дархан- Уул аймгийн намын даргын суудлыг бэлэглэсэн. Та нар одоо олон зүйл ярилгүй дэмж гэсэн утгыг давхар агуулсан байна. Намын нөхөд нь энэ бүхэнд дургүйцэж тэмцсэн ч тусыг эс олжээ. Улс төрийн ийм увайгүй тохиролцооноос болж Дархан-Уул аймгийнхан өнөөдөр цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн гарт орж эхлээд буй. Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, намын дарга хоёр нь нэг түрийвчтэй болсон байхад аймгийн хөгжил, ард иргэдийн амьдралын баталгааг хэнээс шаардах вэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад хандаж хэлэхэд их идсэний дараа нэг өнж гэдэг дээ.
Nasaa jingiiin tsuwaa yawj l baidag Jinger Enhbold hutsjil baidag gedeg ugiig bitgii martaarai. Andiihaa songuuliin ajild amjilt husey chi yalnaaaa. Chinii esreg gantshan Enhbold l bgashde busad n bugd chinii tald chamaig demjij bga shu. Amjilt husey.
A.Enhbold bol darhand uw zalgamjilsan muriitei togloomchin, hen ch bish, yu ch bish, zugeer l humuusiin gar hul, uuniig bid darhanii unagan huuhdiin huwid medne.
Hayan Erdenebat Gunchin har bol 1 teregnii duguinuud tednii horongiig bituumjilj ard tumend huvaaj ogoh heregtei olon jil darhanii ard tumnii mongiig dansandaa hiij bgaa nohduud bga yum
nasanbat ch jinhene luibarchin bga yumdaa,
nasanbat ch jinhene luibarchin bga yumdaa,
nasanbat ch jinhene luibarchin bga yumdaa,
super hahuulchin Khayankhyarvaa,Erdenebat geh metchilen tuunii gar hul bologsodiig bicheed baihlaar shalgadag hyanadag gazruud ni shalgaj hyanaad gem nugliig ni olond il bolgoh heregtei sh dee yostoi l darkhanii ungutei uudtei buhen Khayangiin garaar orson bolohoor hashir tolgoi bolohoor bulhaigaa bas tseverkhen nuuj chaddag hun dee huurkhii
unen shuu hayanhyarvaagiin il bgaa ni l ene bolohoos medegdej shalgagdaagui olon l bulihai bgaa sh dee darkhanii hayan, erdenebat tsendsuren geed l huvaaltsaad iddeg humuus zunduu sh dee
Хэдэн жилийн өмнө дөө. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай сайдын суудлын үнийг хэвлэлээр зарлаж шуугиан тарьж байв. Тухайн үед түүнийг элий балай орон гаран гэж хочилж байсан ч үнэн хэрэг дээрээ өндөр албан тушаалын суудал үнэтэй л байсан юм билээ. Экс гишүүний энэ үг бодит амьдрал дээр одоо хүртэл биеллээ олж байгаа нэгэн баримт байна. Дархан-Уул аймагт албан тушаалын тулаан болж түүнээс нь ашиг олох гэсэн хэсэг бүлэг байхад, нөгөө хэсэг нь булхайгаа нуух гэж хичээж явна. МАН-ын угшилтай Д.Хаянхярваа Сангийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн мөнгөөр гараа угаачихаад ичих ч үгүй “Намайг шалгаад өг. Би цэвэр хүн“ гэж хэвлэлээр зарлав. Түүний үйлдэл зөв байсан бол түүнийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн нь үнэнд хэр нийцэх билээ. Д.Хаянхярваа гишүүн ийн ам бардам байгаа нь цаанаа учир шалтгаантай аж. Учир нь тэр төсвийн мөнгөөр гараа угаахдаа хамтран хуваах хүнээ ч олсон байх юм. Энэ бол “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Насанбат гэгч ажээ. “Дулаан Шарын гол” орон нутгийн өмчийн үйлдвэрийн газар нь “Шарын гол” тосгоныг уурхайн хамт дулаанаар хангах зорилготой юм. Харин энэ бүхнийг уурхайн захирлаар ажиллаж байсан С.Насанбат дур мэдэн шийдвэр гаргаж “Дулаан Шарын гол” ОНӨҮГ-аас авах ёстой дулааныг зогсоож, “Шарын гол” компанийг хувийн уурын зуухтай болгосон байна. Ингээд зогсохгүй 2010 оноос эхлэн С.Насанбат захирал “Дулаан Шарын гол”-д нийлүүлдэг байсан нүүрснийхээ үнийг нэмжээ. Нүүрсний үнээ нэмэхдээ зүгээр л санамсаргүй байдлаар нэмээгүй бөгөөд иргэдийн гол хэрэгцээг хангадаг Дарханы Дулааны цахилгаан станцад нийлүүлдэг нүүрсний үнэтэй зэрэгцүүлж нэмсэн байна. Экс захирлын энэхүү алсыг харсан бизнес төлөвлөгөө нь бодит амьдрал дээр хоёр байгууллагын хоорондох томоохон өрийн сүлжээний аалзыг босгожээ. Тухайлбал, энэ үнийн зөрүү, үнийн дарамтаас болж “Дулаан Шарын гол” ОНӨҮГ өрөндөө дарагдаж эхэлсэн байна.
Олон жилийн хуримтлагдсан өр нийтдээ 600 гаруй сая төгрөгт хүрчээ. Энэ их өрийг төлөхөд нь тухайн үеийн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа тусалсан байдаг. Яг үнэндээ тусалсан ч гэж дээ. Түрийвч нэгтэй анд нь түүний үүсгэсэн өрийг улсын төсвийн мөнгөөр барагдуулаад хувааж завшсан байдаг. Өөрөөр хэлбэл, төсвөөс хумсалсан мөнгөө найз С.Насанбатынхаа “Шарын гол” компанийн дансанд хийж хувааж идсэн байдаг байна. Төрөөс тэрбумтнууд ингэж төрдөг аж. УИХ-ын танхимд нэг л чухал царайлж суучихаад улсыг хохиролгүй болгож байгаа мэт харагдавч цаад утгаараа улсын хөрөнгийг яаж үнэгүйдүүлэх, танил талынхаа хүрээгээр мөнгийг хэрхэн дамжуулж болдгийн жишээг эндээс харж болох нь. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчийн үлгэр энд бас бий. Үүний дараа Дархан-Уул аймгийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг Спортын ордонг “Шарын гол” компанид үнэ төлбөргүйгээр шилжүүлчихсэн байна.
Асуудлыг хөөгөөд үзэхээр мөн л С.Насанбат, Д.Хаянхярваа хоёрын нэрс гарч байх юм. Нөгөө Д.Хаянхярваа нь УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга байхдаа найзынхаа компанид өгчихсөн аж. Дарханд ямар л өнгөтэй өөдтэй байшин, барилга байна, энэ хоёрын гараар орж шилжүүлсэн, авсан гэсэн нэрээр хувааж завшдаг болжээ. Аймгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байхад тэднийх дээшилдэг болсон тухай нутгийн иргэд ярьж байна. “Хаянаа дарга Дархандаа том шүү дээ. Сая сонгуулиар бидэнд их мөнгө тараасан. Сангийн сайд байсан учраас биднийгээ тэгж харж үзсэн байх“ гэх хүн ч бий. Хаянаа дарга Сангийн сайд болсныхоо дараа олон хууль бус үйл ажиллагааг гардан хийсэн. Дээр дурдсан Спортын ордныг улсын төсвийн мөнгө болох 250 сая төгрөгөөр буцаан худалдан авсан байна. Ингэхдээ “Шарын гол” компаниас худалдан авах нэрийдлээр Орон нутгийн өмчид шилжүүлэн авах шийдвэрийг ч давхар гаргуулж амжиж. Улсын төсвийг шамшигдуулахдаа гаршсан экс сайд өөрийнхөө оролцоог харагдуулахгүй гэсэндээ мөн л “Шарын гол” компанийн дансанд мөнгөө шилжүүлжээ. Үүнийгээ “Шарын гол” компанийн гүйцэтгэх захирал С.Насанбаттай хуйвалдан хийсэн нь баримтаар нотлогдоод байгаа аж.
Дархан-Уул аймгийн удирдлагуудын булхай луйвар үүгээр дуусахгүй. Саяхан намын даргын суудлын өрсөлдөөн болох үед өмнө нь төрийн өмчийг хувааж идсэн, хамтарсан нөхдүүд мөн л түрийвч нэгдэж суудлын төлөөх тулаанд орсон байна. Ингэхдээ Хаянхярваа гишүүн намынхаа нөхөддөө “Намын даргын суудалд өрсөлдөж байгаа С.Насанбат бол миний найз. Та нар дэмжээрэй. Бид хүнээ гаргаж намаа шинэчлэх ёстой” гэж дүрэмдсэн гэсэн. Энэ нь цаад утгаараа С.Насанбатад би Дархан- Уул аймгийн намын даргын суудлыг бэлэглэсэн. Та нар одоо олон зүйл ярилгүй дэмж гэсэн утгыг давхар агуулсан байна. Намын нөхөд нь энэ бүхэнд дургүйцэж тэмцсэн ч тусыг эс олжээ. Улс төрийн ийм увайгүй тохиролцооноос болж Дархан-Уул аймгийнхан өнөөдөр цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн гарт орж эхлээд буй. Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, намын дарга хоёр нь нэг түрийвчтэй болсон байхад аймгийн хөгжил, ард иргэдийн амьдралын баталгааг хэнээс шаардах вэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад хандаж хэлэхэд их идсэний дараа нэг өнж гэдэг дээ.
0 Сэтгэгдэл
eegi
ta nar huniig gutgehee boliocheee, yas yumanda ta nariin yuug awsiiin, notolchooch
2012.11.11
2012.11.11
2012.11.11
2012.11.08
2012.11.07
2012.11.07
2012.11.07
2012.11.07
2012.11.07
























