Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Ерөнхийлөгч Болгарын Ерөнхийлөгчтэй уулзлаа

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтай уулзлаа.
Монгол Улс Болгар
Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх
хүсэлтэй байна. Болгар хэл мэддэг олон хүн Монголд бий. Тэр хүмүүсийг
хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ашиглах, хамтарсан үйлдвэр, аж ахуйн
нэгж, тухайлбал хүнс, эмийн чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулан
ажиллаж болно. Соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын
ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэх саналтай байна. Аялал жуулчлалын
салбарт ч хамтран ажиллах боломжтой. Харин харилцааг идэвхжүүлэхэд ойрын
хугацаанд Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээх нь нэн чухал
хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч ярив.
Болгарын эдийн
засаг ойрын хоёр, гурван жилд гайгүй болно гэж найдаж байна. Тиймээс тус
улс элчин сайдын яамаа ойрын хоёр жилд эргүүлэн нээх болно гэдэгт
итгэлтэй байгаа. Эмийн үйлдвэрлэлээр манай улс нэлээд дээгүүрт ордог.
Энэ салбарт бид Монголтой хамтран ажиллах боломж бий гэж Болгарын
Ерөнхийлөгч хэллээ.
Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж “АОХН-ийн сайд нарын бага хурал ирэх оны дөрөвдүгээр сарын
29-нд Улаанбаатарт болно. Түүнд өндөр хэмжээний төлөөлөгч ирүүлэхийг
урьж байна. Мөн Ерөнхийлөгч таныг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг
урьж байна” гэв.


0 Сэтгэгдэл



















