Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг томилов
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа энэ албан тушаалд нэр дэвшиж байгаа Б.Болдбаатарыг томилох эсэхийг хэлэлцсэн юм. Б.Болдбаатарын хувьд инженер, хуульч мэргэжилтэй. Одоо АН-ын Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн гэмтлийн эмнэлэг, задлан шинжилгээнд орж үзээгүй хүнийг хуульч гэж хэлэх хэцүү байдаг юм гэж түүнийг шүүмжилсэн юм. Харин Р.Гончигдорж гишүүн шүүмжилж, гоочлохоосоо илүү итгэж ажиллах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, хуучин ажиллаж байсан туршлагаас авах зүйл байгаа. Гэхдээ зоригтой өөрчлөөрэй гэдгийг захиж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, энэ хүнтэй дөрвөн жилд хамтарч ажилласан. Хийж чаддаг хүн. Тиймээс энэ ажлыг хийх чадвар энэ хүнд байгаа гэсэн юм. Ингээд санал хураахад түүнийг УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 83 нь дэмжсэнээр Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилов.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл