Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хөвсгөл аймгийн иргэд өлсгөлөн зарлажээ
Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАН-ын даалгавраар ажиллаж байгааг эсэргүүцэн Хөвсгөл аймгийн МАХН-ын Зуутын дарга Г.Чулуунбаатар, МҮАН-ын нарийн бичгийн дарга О.Эрдэнэбилэг, хуульч, өмгөөлөгч Д.Содномдорж нар өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлалаа. Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАН-аас бусад намын болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй байгаа гэнэ.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төв талбайд өнөөдөр эхэлсэн өлсгөлөнгийн талаар тус аймгийн МАХН-ын Мянгатын дарга Ч.Пүрэв-Осор, “Зарим аймаг, дүүрэгт МАН-ын даалгавраар ажиллаж байгаа сонгуулийн хороо байна. Тэд МАН-аас бусад намын гишүүд болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй хууль зөрчиж байгаа нь МАН-ыг ялуулахын тулд юу ч хийхэд бэлэн байгаагаа харуулж байгаа хэрэг. Бид энэ хууль бус ажиллагааны эсрэг, шударга ёсны төлөө тэмцэнэ. Сонгуулийн хороо хууль, дүрмийн дагуу ажиллах хүртэл өлсгөлөн зарлана. Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав суулт, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг хүчээр тараах даалгавар өгсөн байна лээ. Гэхдээ бид хууль дүрмийн дагуу эсэргүүцлээ илэрхийлж байгаа учир хүчээр тараах эрхгүй” хэмээн ярилаа.
Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо нь хэт нэг талыг барьсан хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг шүүх тогтоосон. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад СЕХ хариуцлага хүлээх ёстой юм. Сонгуулийн хороод нь ийнхүү будлиан гаргаж, хууль зөрчин, нэг намын талд ажиллаж байгаад ямар нэг хариулт өгөх цаг нь болжээ.

Д.Намнан
0 Сэтгэгдэл