Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Чингисийн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэнэ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Өглөө чуулган эхлэхийн өмнө Чингис хааны менежментийн холбооны тэргүүн Д.Энхтайван чуулганы үүдэнд ирж, УИХ-ын гишүүд болоод тэнд цугласан сэтгүүлчдэд “Чингисийн өдрийг тэмдэглэхдээ монгол тооллоор бус Түвдийн тооллоор тэмдэглэх гээд байна. Билгийн тоолол гэдгийн цаана Түвд гэсэн үг нуугдаж байгаа” гэж хэлж байв. Гэтэл чуулганаар энэ өдрийг тэмдэглэх тухай асуудал хэлэлцэх үед багагүй маргаан дагуулав. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, “Бид үүнийг ингээд баталчихдаг. Гэтэл төрийн болон төрийн бус байгууллагууд эсэргүүцээд байвал яах вэ. Тиймээс үүнийг нэг мөр болгож шийдэх ёстой. Миний хувьд Бүгд найрамдах Монгол ард улсаа тунхагласан өдрийг ингэж орхиж байгааг дэмжихгүй байна” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Энэ хуулийн анхны төсөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэхээр заасан байсан ч Чингис хааны төрсөн өдрийг судлаачид хүртэл тогтоож чадаагүй учир өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэхээр төсөлд тусгасан. Харин Монгол зурхайгаар явна гэвэл Чингис хааны өдөр буюу, Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэхдээ маш хол зөрүүтэй тэмдэглэнэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт хэлж байв. Тиймээс энэ асуудлыг санал хураалтаар шийдэх ёстой гэж санал хураахад Чингисийн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байхаар тогтов. Энэ жилийн тухайд энэ сарын 14-нд тэмдэглэхээр болов. Харин жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэж, бүх нийтээр амардаг байсан Улс тунхагласны өдрөөр бүх нийтээр амрахыг цуцлав.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл