Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Зүүн аймгуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ 7 хоногийн эхний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажилласан. Засгийн газрын хуралдаанаар тус аймгуудын иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, баталлаа. Тодруулбал Дорнод аймагт газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож, “Тосон-Уул” XIX талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгах ажлыг үргэлжлүүлэхийг Уул, уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгожээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн цэгийг тогтоож, Газрын тосны газар, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нэгдсэн ойлголтод хүрсний дараа “Тосон-Уул” XIX, Тамсаг-XXI ашиглалтын талбайн зөвшөөрлийг олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны үйл ажиллагаанд шаардлагатай ажилчдыг орон нутгаас хангах, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол ажилчдын цалинг 2013 оны 1 дүгээр сараас нэмэгдүүлэх, 2012 оны 11, 12 дугаар сарын цалингийн нэмэгдлийг нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.
Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн 287 км замыг 2013 онд, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийг холбосон 177,9 км хатуу хучилттай замыг 2014 онд ашиглалтад оруулах, Баруун-Урт-Эрдэнэцагаан-Бичигтийн боомттой холбосон 290 км хатуу хучилттай авто замын зураг төслийг 2013 онд боловсруулж дуусгахыг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болголоо. Хэнтий аймгийн хувьд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлын байдлыг судлан холбогдох асуудлыг шийдвэрлэж, “Чингис хааны цогцолбор”-ын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов. Мөн төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, борлуулагчдын агуулах, зоорьны асуудлыг судалж, шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ 7 хоногийн эхний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажилласан. Засгийн газрын хуралдаанаар тус аймгуудын иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, баталлаа. Тодруулбал Дорнод аймагт газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож, “Тосон-Уул” XIX талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгах ажлыг үргэлжлүүлэхийг Уул, уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгожээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн цэгийг тогтоож, Газрын тосны газар, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нэгдсэн ойлголтод хүрсний дараа “Тосон-Уул” XIX, Тамсаг-XXI ашиглалтын талбайн зөвшөөрлийг олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны үйл ажиллагаанд шаардлагатай ажилчдыг орон нутгаас хангах, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол ажилчдын цалинг 2013 оны 1 дүгээр сараас нэмэгдүүлэх, 2012 оны 11, 12 дугаар сарын цалингийн нэмэгдлийг нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн 287 км замыг 2013 онд, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийг холбосон 177,9 км хатуу хучилттай замыг 2014 онд ашиглалтад оруулах, Баруун-Урт-Эрдэнэцагаан-Бичигтийн боомттой холбосон 290 км хатуу хучилттай авто замын зураг төслийг 2013 онд боловсруулж дуусгахыг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болголоо. Хэнтий аймгийн хувьд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлын байдлыг судлан холбогдох асуудлыг шийдвэрлэж, “Чингис хааны цогцолбор”-ын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов. Мөн төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, борлуулагчдын агуулах, зоорьны асуудлыг судалж, шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























