БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
МАНАЙ КОКСЖИХ НҮҮРСНИЙ УУРХАЙН ҮНЭ 43-56 АМ.ДОЛЛАР БАЙНА
Энэ оны хагас жилээс хойш манай экспортын нүүрсний үнэ ханш унаад буй. Үүнээс болж нүүрс экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Тэдний төлөх татвар, нөөц ашигласны төлбөр зэргээр бүрдэх улсын төсвийн орлого ч буураад байгаа юм. Нүүрсний салбарын мэргэжилтнүүд зах зээлийн энэ ороо бусгаа явдал ирэх хоёр жилд лав арилахгүй гэдэг. Эдийн засагчид хямралын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Ирэх оноос евро бүсийн эдийн засаг тогтворжин сэргэх хандлага ажиглагдвал хямрал арилах дохио болно хэмээж буй.
Хямрал арилж дэлхийн эдийн засаг сэргэвэл үйлдвэрлэл дагаад өснө. Иймд манай экспортын нүүрс төдийгүй бусад ашигт малтмалын үнэ ч нэмэгдэх нь гарцаагүй. Гэвч өнөөдөр эдийн засгийн хямрал арилах нааштай мэдээ тун бага байгаа билээ.
Эдүгээ манай экспортын нүүрсний уурхайн аман дахь нэг тонны үнэ нь Шивээ хүрэн боомтод 270-350 юань байгаа аж. Үүнийг төгрөгтэй харьцах гадаад валютын өнөөгийн ханшаар тооцвол 43-56 ам.долларын үнэ хүрэх нь. Төв банкнаас зарласан ханшаар өчигдөр юань 223, ам.доллар 1396 төгрөг байв. Үнэ өндөр байх үед манай нэг тонн нүүрс 115, 120 ам.доллар хүрч байсан билээ.
Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоож ирсэн. Энэ сард баримтлах уг үнэд нүүрсний хувьд ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл экспортлогчдын худалдан авагчтай хийсэн гэрээний үнийг баримтлахаар болсон билээ. Харин урд хөршийн хилийн боомт дахь агуулахад байгаа манайхаас импортолсон нүүрс арай өндөр үнэтэй байна. Тухайлбал, Сэхээд 500-530, Ганц модот боомтоор 770 юань бөгөөд 80-123 ам.долларын ханштай аж. Үүнээс гадна “Coalworld.net”-ийн ханшаар урд хөршийн мужуудад нүүрсний үнэ янз бүр тогтжээ. Тэгэхдээ нэг ам.долларыг 6.25 юань гэсэн ханшаар тооцсон байна. Шаньси мужид илчлэг өндөртэй эрчим хүчний нүүрсний уурхайн тогтоосон үнээр нэг тонн нь 70-80 ам.доллар буюу 440-515 юань. Коксжих нүүрс төмөр замын өртөөн дээр дунджаар 197-200 ам.долларын үнэтэй байгаа гэнэ. Гэтэл Өвөрмонголд 56-79, угаасан нүүрс 118-122 ам.долларын ханштай болжээ.
Энэ оны хагас жилээс хойш манай экспортын нүүрсний үнэ ханш унаад буй. Үүнээс болж нүүрс экспортлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Тэдний төлөх татвар, нөөц ашигласны төлбөр зэргээр бүрдэх улсын төсвийн орлого ч буураад байгаа юм. Нүүрсний салбарын мэргэжилтнүүд зах зээлийн энэ ороо бусгаа явдал ирэх хоёр жилд лав арилахгүй гэдэг. Эдийн засагчид хямралын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Ирэх оноос евро бүсийн эдийн засаг тогтворжин сэргэх хандлага ажиглагдвал хямрал арилах дохио болно хэмээж буй.Хямрал арилж дэлхийн эдийн засаг сэргэвэл үйлдвэрлэл дагаад өснө. Иймд манай экспортын нүүрс төдийгүй бусад ашигт малтмалын үнэ ч нэмэгдэх нь гарцаагүй. Гэвч өнөөдөр эдийн засгийн хямрал арилах нааштай мэдээ тун бага байгаа билээ.
Эдүгээ манай экспортын нүүрсний уурхайн аман дахь нэг тонны үнэ нь Шивээ хүрэн боомтод 270-350 юань байгаа аж. Үүнийг төгрөгтэй харьцах гадаад валютын өнөөгийн ханшаар тооцвол 43-56 ам.долларын үнэ хүрэх нь. Төв банкнаас зарласан ханшаар өчигдөр юань 223, ам.доллар 1396 төгрөг байв. Үнэ өндөр байх үед манай нэг тонн нүүрс 115, 120 ам.доллар хүрч байсан билээ.
Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоож ирсэн. Энэ сард баримтлах уг үнэд нүүрсний хувьд ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл экспортлогчдын худалдан авагчтай хийсэн гэрээний үнийг баримтлахаар болсон билээ. Харин урд хөршийн хилийн боомт дахь агуулахад байгаа манайхаас импортолсон нүүрс арай өндөр үнэтэй байна. Тухайлбал, Сэхээд 500-530, Ганц модот боомтоор 770 юань бөгөөд 80-123 ам.долларын ханштай аж. Үүнээс гадна “Coalworld.net”-ийн ханшаар урд хөршийн мужуудад нүүрсний үнэ янз бүр тогтжээ. Тэгэхдээ нэг ам.долларыг 6.25 юань гэсэн ханшаар тооцсон байна. Шаньси мужид илчлэг өндөртэй эрчим хүчний нүүрсний уурхайн тогтоосон үнээр нэг тонн нь 70-80 ам.доллар буюу 440-515 юань. Коксжих нүүрс төмөр замын өртөөн дээр дунджаар 197-200 ам.долларын үнэтэй байгаа гэнэ. Гэтэл Өвөрмонголд 56-79, угаасан нүүрс 118-122 ам.долларын ханштай болжээ.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл























