Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Булган аймагт ажиллаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байгаа билээ. Тэрээр тус аймгийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Мөрөн, Тариалан сумын иргэдтэй уулзаж орон нутгийн иргэд нутаг орондоо юу хэрэгтэй, ямар хөрөнгө оруулалт илүү шаардлагатай байгааг өөрсдөө хэлэлцээд, түүнийг нь ИТХ хэлэлцээд, шийдвэрлэдэг байх зарчимд шилжинэ гэдгийг хэлсэн байна. Мөн сүүлийн үед асуудал болоод буй шатахууны асуудлаар иргэдийн санал бодлыг сонсчээ. Аймгийн хэмжээнд А80 бензин 20 гаруй хоногийн нөөцтэй байгаа аж. Харин дизель түлшний нөөцийн хувьд нийт 16 тонн орчим байгаа гэнэ. Үүнийг зөвхөн албан хэрэгцээ, аймгийн онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа юм байна. “Үндсэндээ дизель түлшний нөөц дууссан” гэдгийг аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг хэлсэн байна. Түүнчлэн тус аймгийн хувьд сүүлийн хэдэн өдөр орсон цасны улмаас өвөлжилт хүндрэх хандлагатай болоод байгаа аж. УИХ-ын гишүүн өнөөдөр Булган аймгийн Хутаг-Өндөр, Булган суманд ажиллах юм байна.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























