Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг яах вэ

МАХН-ынхан “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөн байгуулж, төв талбайд жагсаал цуглаан, гацалт, зогсолт гээд янз бүрийн шоу драм, үзүүлбэр үзүүлдэг байсан бол одоо зорилго нь арай өөр тийшээ чиглэжээ. “Ард түмний Ерөнхийлөгч”-ийнхөө төлөө интерполд захидал илгээсэн гэх Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаа аврах хөдөлгөөн өрнүүлжээ. Гэхдээ иргэдийн оролцоотой бус, нам дотроо гэдгийг онцлох нь зүйтэй байх.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн хувьд Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан интерполоор эрэн сурвалжилж байгаа Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг битгий хай, энэ хүмүүс хэрэгт холбогдоогүй гэдэг захидлыг Интерполын товчоонд хүргүүлсэн. Үүнээсээ болж дэд сайд эрүүгийн хэрэгтэн болж, дээлээ нөмрөхөд хүрээд буй.
Нэг ёсондоо дэд сайд Э.Эрдэнэжамъян эрх мэдэл албан тушаалаа ашиглан, АТГ-ын үйл ажиллагаанд саад хийсэн хэрэгт буруутгагдан АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа билээ. Тэгвэл түүний энэ үйлдлийг хууль хяналтынхан буруутгаж байхад намынх нь нөхдүүд өмөөрч, түүнийг аврах ажилдаа сэтгэл шулууджээ. УИХ дахь тус намын төлөөлөл болсон эрхмүүд бүгд үгсэн тохирч, интерполд захидал илгээжээ. Товчхондоо дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн бичсэн захидлыг “Copy& Paste” хийгээд, нэрээ солиод л илгээсэн байж таарна.
Энэ нь мэдээж, намын даргын даалгавар буюу Н.Энхбаярын захиас байж таарна. Интерполд захидал бичсэн асуудлаас үүдэн “Шударга ёс” эвслээс дэд сайдад сонгогдсон Э.Эрдэнэжамъян тэргүүтнийг албан тушаалын сандлаас түлхэн унагах нь гэсэн ярианаас үүдэн гишүүд ийн захидал илгээж. Чаддаг юм бол бүгдийг нь шалга, эргүүлэн тат гэж байгаатай адил үйлдэл гаргаж, АТГ-ыг басамжилж байгаа хэрэг бололтой. Тэгвэл энэ нь үнэнд хэр нийцэж буй юм бол.
УИХ-аар батлагдсан Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар бол боломжгүй юм шиг санагдаад байгаа юм. Эл хуулийг уншиж судлаагүй ч хар ухаанаар бодоход МАХН-ын гэх тодотголтой гишүүд ард иргэдийн эрх ашгийн төлөө бус намын дарга Н.Энхбаярын төлөө ажиллаад байна. Энэ тэгээд ашиг сонирхлын зөрчил биш гэж үү.
durdee itgesen teneg yumnuud

Д.Намнан
0 Сэтгэгдэл
2012.11.12