Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Иргэний цахим үнэмлэхийг орон нутгийн сонгууль хүртэл олгоно
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлж төв, орон нутгийн салбараа бямба гариг бүр ажиллуулж иргэдэд цахим үнэмлэх олгож байгаа. Мөн үүнтэй холбогдуулан аймаг, сум, хорооны Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн болон бүртгэлийн ажилтнууд цахим үнэмлэхээ биечлэн авах боломжгүй иргэдэд гэрээр нь аваачиж өгч байгаа гэнэ.
Цахим үнэмлэхийн олголттой холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар аймаг, нийслэлээс долоо хоног тутам явцын тайлан мэдээ авч нэгтгэн улмаар дүн шинжилгээ хийж явц тааруу байгаа аймаг, дүүрэгт чиглэл, зааварчилгаа өгч байгаа гэж албаныхан хэлэв. Тэгвэл энэ сарын 8-ны өдрийн байдлаар иргэний цахим үнэмлэх олгох ажлын явц улсын хэмжээнд 95,3 хувьтай буюу 1.784.277 иргэн цахим үнэмлэхээ авчээ. Үүнээс нийслэлд 94,9 хувь буюу 779.787 иргэн цахим үнэмлэхээ аваад байгаа бол хөдөө орон нутагт 1.449.000 иргэн цахим үнэмлэхээ авсан нь 95,7 хувьтай байна. Иргэний цахим үнэмлэхийн олголт нийслэлийн 9 дүүрэг, 19 аймагт 95-аас дээш хувьтай байна. Харин Баян-Өлгий, Өвөрхангай аймагт цахим үнэмлэхийн олголт тааруу байгаа юм. Иймээс үүнтэй холбогдуулан УБЕГ-ын холбогдох дарга нар тус аймгуудад ажиллаж байгаа аж.
УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхийг орон нутгийн сонгууль хүртэл олгоно. Иймээс иргэд орон нутгийн сонгуульд зөвхөн цахим үнэмлэхээр саналаа өгөх тул аваагүй байгаа иргэд өөрийн оршин суугаа харъяалалын дагуу цахим үнэмлэхээ авах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.

Д.МӨНХ
0 Сэтгэгдэл