Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Налайх, Сүхбаатар дүүргийн сонгууль хүчингүй болох нь тодорхой боллоо

МАХН-аас нэр дэвшигчдийг дээрхи дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан боловч тэр нь хууль бус шийдвэр байсан нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон билээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс  дүүргүүдийн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүйд тооцож  орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгажээ. Гэвч шүүхийн шийдвэр гарсанаас хойш 10 гаруй хоног өнгөрсөөр байхад Сүхбаатар, Налайх дүүргийн сонгуулийн хорооны гишүүд болох 14 хүн өөрсдийн үзэмжээр Монгол улсын нэрийн өмнөөс гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр үл барам  МАН-ын удирдлагаас өгсөн зөвлөмж зааврын дагуу сонгуулийн хороо нь үндсэн ажлаа ч хийхгүй байгаа бололтой.  

Хэрвээ дүр зураг ийм  байдлаар үргэлжилбэл Налайх, Сүхбаатар  дүүргүүдэд сонгууль хүчингүй болж дахин сонгууль болох нь тодорхой байна. Энэ  байдлаас  болж гарах үр дагаваруудыг хэн хариуцах, сонгуулийн зардал мөнгө, дахин сонгууль болоход ирц бүрдэх асуудлыг хэн хариуцах зэрэг тодорхойгүй асуудлууд ч байна. Тэр ч бүү хэл МАН-ын захиалгаар ажилласан сонгуулийн хорооны гишүүд сонгууль будлиантуулсан гэдэг үндэслэлээр дээлээ нөмөрч 5 хүртэл жилийн ял ч авч магадгүй болоод байна.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан