Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Тендерийн ченж хийдэг байдлыг өөрчлөхийг хүслээ
Эрдэнэбат өөрөө их цэвэрхэн болж гоё ярина тэгсэн хирнээ хамгийн их хорчин
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хөдөө орон нутаг дахь томилолт Орхон аймагт үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзлаа. Орон нутагт төсвийн хөрөнгө оруулалт үр өгөөжгүй, хяналтгүй, он дамжин сунжирдаг байдал Эрдэнэт хотод ч ялгаагүй байна. Эрдэнэт хотын хувьд 2011 оноос эхэлсэн хотыг камержуулах ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй гурав дахь жилтэйгээ золгож байна. Аймгийн удирдлагуудын хэлж буйгаар ажил нь 85 хувьтай үргэлжилж байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж зогсонги байдалд ороод байгаа аж. Түүнчлэн ирэх оны хөрөнгө оруулалтад давхардсан зүйл байгааг Д.Эрдэнэбат гишүүн шүүмжлэв. Түүнчлэн энэ оны төсвөөс эхлэн хөрөнгө оруулалтыг хөшөө дурсгал, барилга байшин барихад зарцуулах бус, өмнөх жилүүдийн хувьд аймаг орон нутгийн үйлвэрлэл үйлчилгээнд зориулсан, орон нутгийнхаа эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх талаар бодлогын хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг Орхон аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ онцолж байсан юм.
Орхон аймгийн удирдлагуудын хувьд тендерийн хуулийг өөрчлөхөд тусгайлан анхаарах хэрэгтэй гэдгийг Д.Эрдэнэбат гишүүнд уламжилж байв. Том компаниуд тендер аваад, жижиг компаниудад зардаг. Тэр компани нь орон нутгийн ажлыг уядаг, гацаадаг байна. Эрдэнэт хотод энэ жилээс эхэлсэн аймгийн төвийн халуун, хүйтэн усны шугамыг шинэчлэх ажилд “Хүрд” компани ялсан аж. Гэвч тус компани ажлыг ямар ч стандартгүй, мэргэжлийн бус байдлаар хийж байгаагаас аймгийн удирдлагууд гэрээг цуцалж, компанийг шүүхэд өгчээ. Аймгийн удирдлагууд үүнийг залилан гэж үзэж байгаа гэнэ. “Хүрд” компани өөрийн нэр, ажлын туршлага, тоног төхөөрөмж гэх мэт бүх үзүүлэлтээрээ тендерт ялчихаад эрхээ зарснаас болж иймэрхүү хүнд асуудал үүсч буй аж. Ер нь орон нутгийн тендерийн ажлыг хотод салбарын яамнаас зарлаад, туршлагатай том компаниуд өөрийнхөө нэрээр оролцож ялалт байгуулчихаад, туслан гүйцэтгэгч компани руу тендерээ шилжүүлдэг байдал хэрээс хэтэрсэн учраас удахгүй батлагдах тендерийн хуульд өөрчлөлт оруулж, орон нутаг өөрсдөө тендер зарлаж, шалгаруулдаг байх хэрэгтэй гэж байв. Д.Эрдэнэбат гишүүн “Тендерийн хуулийг бид эргэж харах шаардлага байгаа. Үүнд анхаарал хандуулна” гэдгээ хэлсэн. Ер нь Төсвийн хөрөнгө оруулалт барилгын үнийг хөөрөгдөж байгаагийн нэг томоохон жишээ Эрдэнэт хотод оруулж буй хөрөнгө оруулалтын ажил хэрхэн урагшилж байгаагаас харагдаж байгаа юм. Тэр ч утгаараа хамгийн гол нь Цаашид хөрөнгө оруулалт нэрийн дор бизнесийн шахаа хийдэг, улсын төсвийн оруулалтад хүйтэн сэтгэлээр ханддаг байдалд цэг тавина гэдгийг УИХ дахь АН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат аймгийн удирдлагуудад анхааруулав.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2014.03.29