Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Баянгол дүүргийн АН-ынхан МАН-ынхныг мэтгэлцээнд дуудав
“УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид, ойр дотны хүмүүс Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшиж байна, тус дүүргийг вант улсаа болгох нь” гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ асуудлын хариуг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа тэргүүтэй Баянгол дүүргийн АН-ынхан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Бид энэ асуудалд маш хүлээцтэй хандсан. Гэвч МАН-ынхан сүүлийн үед хэтэрхий даварсан шинжтэй гүтгэлэг тарааж байна. Хүний сонгох, сонгогдох эрх нь хуулиар зохицуулагдсан байдаг. Миний гэр бүлийн хамааралтай дөрвөн хүн сонгуульд нэр дэвшиж байгаа нь үнэн. Гэтэл эхэндээ дөрвөн хүн гэж байсан сүүлдээ 9 болж, өсөх дараалалтай явсаар 17 болсон. Энэ бол ташаа мэдээлэл. Надад нэр дэвшүүлээд байх олон ах дүү байдаггүй. Би эхээс хоёулаа. Нэг дүү маань цаг бусаар нас барсан. Гэхдээ миний гэр бүлийн хамааралтай хүмүүсийг би нэр дэвшүүлж байгаа юм биш. Намын анхан шатны үүр хуралдаж нэр дэвших 105 хүнийг тодруулсан. Үүнээс 41 нэр дэвшигчийг дүүргийн намын хороо нууц санал хураалтаар тодруулсан. Гэтэл үүнийг МАН-ынхан мушгин гуйвуулж байгаад мэдэгдэл хийхээс өөр аргагүйд хүрлээ” гэсэн юм.
Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн зүгээс Баянгол дүүргийн АН-ынхныг халз мэтгэлцээнд дуусан билээ. Тэгвэл энэ асуудлыг тус дүүргийн АН-ынхан хүлээж авч байгаа аж. Гэхдээ халз мэтгэлцээнд дуудсан хүсэлт нь ямар ч тамга тэмдэггүй, зөвхөн МАН-ын нам гэсэн албан бланк ашигласан байсан болохоор үнэн эсэхийг тодруулахаар дүүргийн МАН-ын хороонд албан тоот явуулсан ч одоо болтол хариу ирээгүй байгаа аж. Хэрэв үнэн бол хуулийн дагуу 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 19-ний 18:00 цагт ETV телевизийн шууд нэвтрүүлгээр орж намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд мэтгэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Мөн дан ганц МАН бус тус дүүрэгт өрсөлдөж байгаа бусад улс төрийн намынхныг ч халз мэтгэлцээнд урьж байгаа юм байгаа юм байна.
Баянгол дүүргийн АН-ын хувьд орон нутгийн сонгуульд олонх болбол дүүргийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Дэмбэрэлийн Оросоог нэр дэвшүүлэхээр зарлаад байгаа аж. Тиймээс бусад улс төрийн намынхныг ч мөн адил шударга өрсөлдөх үүднээс Засаг даргад нэр дэвшигчдээ зарлахыг хүсэв.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ХОГТОЙ ЗАСАГ ДАРГА НАРААС САЛАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ
2012.11.17