Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Оюу толгой барианд орох цаг хаяанд иржээ
Дэлхийн таван том уурхайн нэг болох Оюу толгойн их бүтээн байгуулалт барианд ороход тун ойртжээ. Ил уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэлх хоёр км орчим урт туузан дамжуулгаар хүдэр зөөх туршилт хэдийнээ эхэллээ. Уг туршилт энэ сарыг дуустал үргэлжилнэ гэж баяжуулах үйлдвэрийн удирдлага ярьж байна. 290 тонны даацтай хүчирхэг “Комацу-930” өөрөө буулгагч машинаар хүдэр зөөж агуулахад нөөцөлж байна. Хоногт 100 мянга, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ нь “Эрдэнэт”-ийнхээс даруй арван сая тонноор илүү юм. Үйлдвэр ашиглалтад орсноор цагт 88, жилдээ 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Энэ бүхэн бол Оюу толгойг эрчим хүчтэй холбосны үр дүн юм.
“Оюу толгой” компани энэ сарын 5-ны өдрөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгаас эрчим хүчээ авч эхэлжээ. Эхний ээлжинд хоногт 100 мВт эрчим хүч авах бөгөөд үйлдвэрлэл өсөхийн хэрээр энэ хэмжээ нэмэгдэх юм. Оюу толгойн уурхай Монгол дахь автомат удирдлагатай цахилгаан эрчим хүчний анхны тохиолдол болж буйгаараа бүр ч онцлог. Уурхайг эрчим хүчээр бүрэн хангах туршилт долоон долоо хоног буюу барагцаалбал 50 хоногийн турш үргэлжлэх аж.

Энэ бүхний эцэст наад зах нь гурав, цаашилбал хагас жилийн дотор “Оюу толгой”-гоор овоглосон анхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хөл тавих боломжтой болох юм. Эрчим хүчний гэрээ хийх багийнхан Монгол улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажилласны дүнд Монгол улсад 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломж бүрдүүлсэн “Оюу толгой” төсөл бодит байдал болох таатай нөхцөл бүрдэв. Манай орны эрчим хүчний төвийн сүлжээ Оюу толгойд шаардагдах эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй, ОХУ-аас эрчим хүч импортлох нь эдийн засгийн хувьд ашиггүй, түүнчлэн дэд бүтэц, үнэ өртөг зэрэг асуудлаас хамаарч, өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаар шийдвэрлэсэн нь энэ юм. “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “ Эрчим хүчний талаар гэрээ байгуулснаар Монголын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалт болох энэхүү төсөлд шаардлагатай эрчим хүчний хангамжийг баталгаажууллаа. Энэ бол “Оюу толгой” төслийн төдийгүй Монгол улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэж онцлон дурджээ.
Дэлхийн таван том уурхайн нэг болох Оюу толгойн их бүтээн байгуулалт барианд ороход тун ойртжээ. Ил уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэлх хоёр км орчим урт туузан дамжуулгаар хүдэр зөөх туршилт хэдийнээ эхэллээ. Уг туршилт энэ сарыг дуустал үргэлжилнэ гэж баяжуулах үйлдвэрийн удирдлага ярьж байна. 290 тонны даацтай хүчирхэг “Комацу-930” өөрөө буулгагч машинаар хүдэр зөөж агуулахад нөөцөлж байна. Хоногт 100 мянга, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ нь “Эрдэнэт”-ийнхээс даруй арван сая тонноор илүү юм. Үйлдвэр ашиглалтад орсноор цагт 88, жилдээ 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Энэ бүхэн бол Оюу толгойг эрчим хүчтэй холбосны үр дүн юм. “Оюу толгой” компани энэ сарын 5-ны өдрөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгаас эрчим хүчээ авч эхэлжээ. Эхний ээлжинд хоногт 100 мВт эрчим хүч авах бөгөөд үйлдвэрлэл өсөхийн хэрээр энэ хэмжээ нэмэгдэх юм. Оюу толгойн уурхай Монгол дахь автомат удирдлагатай цахилгаан эрчим хүчний анхны тохиолдол болж буйгаараа бүр ч онцлог. Уурхайг эрчим хүчээр бүрэн хангах туршилт долоон долоо хоног буюу барагцаалбал 50 хоногийн турш үргэлжлэх аж.

Энэ бүхний эцэст наад зах нь гурав, цаашилбал хагас жилийн дотор “Оюу толгой”-гоор овоглосон анхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хөл тавих боломжтой болох юм. Эрчим хүчний гэрээ хийх багийнхан Монгол улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажилласны дүнд Монгол улсад 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломж бүрдүүлсэн “Оюу толгой” төсөл бодит байдал болох таатай нөхцөл бүрдэв. Манай орны эрчим хүчний төвийн сүлжээ Оюу толгойд шаардагдах эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй, ОХУ-аас эрчим хүч импортлох нь эдийн засгийн хувьд ашиггүй, түүнчлэн дэд бүтэц, үнэ өртөг зэрэг асуудлаас хамаарч, өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаар шийдвэрлэсэн нь энэ юм. “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “ Эрчим хүчний талаар гэрээ байгуулснаар Монголын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалт болох энэхүү төсөлд шаардлагатай эрчим хүчний хангамжийг баталгаажууллаа. Энэ бол “Оюу толгой” төслийн төдийгүй Монгол улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэж онцлон дурджээ.
0 Сэтгэгдэл
рөөххии
Энэ бүхний эцэст наад зах нь гурав, цаашилбал хагас жилийн дотор “Оюу толгой”-гоор овоглосон анхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хөл тавих... энэ юу гэсэн үг юм болоо.
2014.04.04


















