Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
“Нинжа” нарыг нутаг орноосоо хөөн гаргахад нутгийн иргэдийн оролцоо хэрэгтэй гэв
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Ховд аймагт ажиллаж байгаа билээ. Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ Дөргөн сумын иргэдтэй уулзав. Дөргөн сумын Аргалант багийн нутагт их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаас тэнд “нинжа” нар цугларч газар шороог сүйтгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, ямар ч зөвшөөрөлгүйгээр хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дэд сайд Б.Тулга Дөргөн сумын иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Дөргөн сумын нутаг дэвсгэр нь эргэн тойрондоо томоохон нуур, гол усаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар. Энэ хавиар алт олборлох үйл ажиллагааг эхлүүлбэл, улсын тусгай хамгаалалттай Хар ус нуур, Хар нуур, Чоно харайхын гол бохирдож үгүй болох аюул ойрхон болно. Иймд нутгийн иргэд та бүхэн гол усаа хайрлан хамгаалж, алт ухахаар гаднаас ирсэн “нинжа” нарыг нутгаасаа гаргахад идэвхтэй оролцохыг сануулж, аймаг, орон нутгийн удирдлагуудыг харуул хамгаалалтаа сайжруулан алт хайх үйл ажиллагааг бүрмөсөн таслан зогсоохыг анхааруулсан байна. Харин нутгийн иргэд сайдаас гар аргаар алт олборлогчдийн үйл ажиллагааг зохион байгуулах, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгааг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад дамжуулж өгөхийг хүсчээ. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй “нинжа” цугласныг тараасан боловч тэд нутгийн ойр орчимд хэсэг бүлгээр тархсан байдалтай байгаа юм
байна.
tiish dee zuv bna. Ingeed uduu oron nutgaaraa yavaad gazar shoroogoo ergej toirch bh heregtei sh dee
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Ховд аймагт ажиллаж байгаа билээ. Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ Дөргөн сумын иргэдтэй уулзав. Дөргөн сумын Аргалант багийн нутагт их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаас тэнд “нинжа” нар цугларч газар шороог сүйтгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, ямар ч зөвшөөрөлгүйгээр хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дэд сайд Б.Тулга Дөргөн сумын иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Дөргөн сумын нутаг дэвсгэр нь эргэн тойрондоо томоохон нуур, гол усаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар. Энэ хавиар алт олборлох үйл ажиллагааг эхлүүлбэл, улсын тусгай хамгаалалттай Хар ус нуур, Хар нуур, Чоно харайхын гол бохирдож үгүй болох аюул ойрхон болно. Иймд нутгийн иргэд та бүхэн гол усаа хайрлан хамгаалж, алт ухахаар гаднаас ирсэн “нинжа” нарыг нутгаасаа гаргахад идэвхтэй оролцохыг сануулж, аймаг, орон нутгийн удирдлагуудыг харуул хамгаалалтаа сайжруулан алт хайх үйл ажиллагааг бүрмөсөн таслан зогсоохыг анхааруулсан байна. Харин нутгийн иргэд сайдаас гар аргаар алт олборлогчдийн үйл ажиллагааг зохион байгуулах, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгааг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад дамжуулж өгөхийг хүсчээ. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй “нинжа” цугласныг тараасан боловч тэд нутгийн ойр орчимд хэсэг бүлгээр тархсан байдалтай байгаа юм байна.
Д.МӨНХ
0 Сэтгэгдэл
zochin
tiish dee zuv bna. Ingeed uduu oron nutgaaraa yavaad gazar shoroogoo ergej toirch bh heregtei sh dee
2012.11.15
2012.11.15



















