Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол, Лаосын ЗГХК-ын хуралдаан болов
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит есдүгээр хуралдаан энэ сарын 15-нд Гадаад харилцааны яаманд боллоо.
ЗГХК-ын хуралдаанаар Монгол Улс, БНАЛАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцон ярилцав.
Монголын тал хоёр орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны бэлгэдэл болсон “Монгол-Лаосын Найрамдал” эмнэлэгт монгол эмч нарыг ажиллуулдаг уламжлалыг хадгалах, цаашид нарийн мэргэжлийн эмч нарыг түлхүү ажиллуулах талаар лаосын талтай хамтарч ажиллахаар тохиров.
Талууд Лаосын дэд бүтэц хөгжсөн бүсэд 10 мянган га газар удаан хугацаагаар түрээсэлж хөдөө аж ахуй эрхлэх, мод боловсруулах үйл ажиллагаа явуулах хамтарсан үйлдвэр байгуулах, Лаосын Саваннакет мужийн эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 20 га газрыг урт хугацаагаар түрээслэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн хуралдааны үеэр ЗГХК-ын есдүгээр хуралдааны протокол болон “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНАЛАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын 2012-2016 онд Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хөтөлбөр”, “Монгол Улс, БНАЛАУ-ын Эрүүл мэндийн яамдын хооронд 2012-2014 онд хамтран ажиллах тухай протокол“-д тус тус гарын үсэг зурав.
Энэ удаагийн Монгол, Лаосын ЗГХК-ын хуралдаан нь хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит есдүгээр хуралдаан энэ сарын 15-нд Гадаад харилцааны яаманд боллоо.ЗГХК-ын хуралдаанаар Монгол Улс, БНАЛАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцон ярилцав.

0 Сэтгэгдэл