Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
А.ӨЛЗИЙБАЯР: ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОЁРДУГААР ХОРООНДОО ДЭД БҮТЭЦ ТАТУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА
Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Алтанцэцэгийн Өлзийбаяртай ярилцлаа.
-Таныг хамгийн залуу нэр дэвшигч гэж сонссон. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ?
-Би Баянзүрх дүүргийн II хорооны иргэн. 1988 онд төрсөн. Нас залуу ч үүндээ төдийлэн эмзэглэхгүй байгаа. Хэдэн сарын өмнө дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Пакистаны Сват тосгонд амьдардаг, наймдугаар ангийн сурагч Малала Юсуфагийн талаар шуугьж байсан. Тэр охин нууц нэрээр 11 настай байхаасаа BBC агентлагт өөрийн хаалттай ертөнцийг захидлаар хуваалцаж дэлхий нийтэд мэдээлдэг байсан. Сүүлдээ халдлагад өртөж амь насаа эрсдэлд оруулсан ч өнөөдөр Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшихээр яригдах хүртлээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.
Тэр Пакистан охин одоо ердөө 15 настай. Хүнд хүсэл тэмүүлэл байхад нас тийм ч чухал биш гэж би боддог. Миний хувьд дунд сургуулийн сурагч байхаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Их сургуулийн оюутан болоод Монголын Ардчилсан холбооны гишүүнээр элсч, нийгэм рүү чиглэсэн олон арга хэмжээнд гар бие оролцож байв. Би уулнаас урсч байгаа үер шиг хүчтэй байж, улс нийгэмдээ ихийг бүтээх их зорилгыг өөртөө тавьсан. Хамгийн гол нь миний нэр дэвшиж байгаа Баянзүрхийнхэн дүүргээрээ бахархаж, эрүүл, боловсролтой, баян чинээлэг, баталгаатай тайван орчинд амьдрах эрхтэй.
-Таны нэр дэвшиж байгаа II хороо дүүрэгтээ томд тооцогдоно. Бас зам, гэрэлтүүлэг, орчны тохижилт муу, өрхийн амьжиргааны төвшин доогуур гээд шийдэх асуудал ихтэй. Энэ бүх асуудлыг хэрхэн шийдэж болох талаар таны бодол?
-Үнэндээ би гайхдаг. Өнгөрсөн хугацаанд манай хороо бусад хороодоо бодвол хаягжихаас эхлээд бүх зүйл нь эмх цэгцэнд орох боломжтой байлаа шүү дээ. Би нэр дэвшигчийн хувиар биш II хороонд амьдардаг иргэн хүнийхээ хувьд бодож санаж байгаагаа хэлж байгаа юм шүү. Манай хороо хотын төвтэй хамгийн ойр, хүн ам ихээхэн төвлөрсөн хэсэгт яах аргагүй ордог. Зун намаргүй үргэлж зам засвар хийдэг. Гэтэл яагаад анх хийхдээ ус зайлуулах хоолойтой чанартай зам тавьж болдоггүй юм. Яагаад өнөөдрийг хүртэл хотын гэрэлтүүлэггүй, харанхуй хэсэгт багтаад байгаа юм. Сонгуулийн санал хураалт ойртоод эхлэхээр хоёр, гурван хоногийн өмнө МАН-ынхан гудамжинд гэрэл тавиад эхэлж байх юм. Ажлыг ингэж хийдэггүй л баймаар юм. II хорооны иргэдийн 85-90 хувь нь гэр хороололд амьдардаг. Би л гэхэд гэртээ явган харих гэж гудамжаар явах авто машинтай урд хойноо ороод, ийш тийш бултаад л явдаг. Явган хүний зам, гэрэлтүүлэг байхгүй олон жил болж байна. Сонгуулийн буянаар тус хорооны эрх баригч МАН-ынхан худлаа үнэн хэврэг гэрэлтүүлэг хийж “буян үйлдэж” байгаа юм билээ. Үнэндээ өнгөрсөн хугацаанд хотын төвтэй хамгийн ойр Дарь-Эхийн II хороонд ямар ч өөрчлөлт гарсангүй. Би залуу хүнийхээ хувьд тав тухтай, эмх замбараатай гудамжинд, халуун хүйтэн устай, дулаахан байшинд амьдармаар байна. Надтай адил хүсэлтэй олон мянган залуучууд, ээж, аав, эмээ, өвөө бий гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
-Тэгэхээр өнгөрсөн хугацаанд таны нэр дэвшиж байгаа II хороонд иргэдэд ойрхон бодитой ажил хийгээгүй гэх гээд байна уу?
-Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчимд хийх шаардлагатай маш олон бүтээн байгуулалтын ажил бий. Тэнд ямар бүтээн байгуулалт, ажил хийж байна вэ гэвэл тооцоололгүй хийсэн, хуучирч хагарсан замаа л ойр ойрхон засварлаж байна. Зам дээр ус зайлуулах хоолой гэж алга. Борооны ус зайлуулах хоолойгүйгээс Дарь-Эх орчимд хэдэн жилийн өмнө хичнээн айл үерт автаж, ард иргэд хэдий хэмжээний хөрөнгө, унаа тэргээ усанд автууллаа. Төсвийн мөнгө дуусашгүй шидтэй зүйл биш шүү дээ. Ард түмний татвараар тоглож, ажил хийсэн нэр зүүж болохгүй.
-Хэрвээ иргэд танд итгэл өгч та сонгогдвол хороондоо хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Нийслэлчүүд өнгөрсөн УИХ, НИТХ-ын сонгуулиар Ардчилсан намд итгэл үзүүлсэн. Энэ нь ард түмэн шинэчлэлийг хүсч буйн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл баатрын багийнхан Нийслэлийг хөгжүүлэх 5А төлөвлөгөөг иргэдэд санал болгож, Ардчилсан нам олуулаа болсон. Баянзүрх дүүргийг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин, амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд чиглэсэн 5 “БИ” хөтөлбөрийг Нийслэлийг хөгжүүлэх 5А төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулсан. Э.Бат-Үүл даргын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг манай хорооноос эхлүүлэхэд хамгийн боломжтойд тооцож байгаа. Мэдээж хамгийн түрүүнд II хороондоо дэд бүтэц татуулахад анхаарч ажиллана. Тун удахгүй манай хорооны иргэд төвийн халаалт, халуун хүйтэн ус, бохирын шугамд бүрэн холбогдоно. Ингэснээр бид бүхэн тав тухтай амьдрах боломжтой болно. Түүнээс гадна өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж ажиллана гэж бодож байна. Тодруулбал өрхийн эмнэлгийн харьяанд хүүхэд залуучууд, ахмадуудад зориулсан чийрэгжүүлэх төвтэй болгох ажлыг идэвхжүүлнэ. Мөн хорооныхоо өрхийн эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмжийг сайжруулахаар төлөвлөж байна. Энэ бүх ажлыг иргэдийн оролцоотойгоор хийнэ. Өмнөх шиг дарга нар бүхнийг өөрсдөө мэдээд шийдээд иргэд нь үг дуугүй дагадаг цаг өнгөрсөн. Энэ бүхнийг бодит ажил болгоход Ардчилсан намын нэр дэвшигчид олуулаа орон нутгийн сонгуульд ялалт байгуулах нь чухал байгаа юм. Өнөө үед нийслэлчүүд амьдрах нөхцөл, орчиндоо ихээхэн анхаардаг болжээ. Орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн байгаа энэ үед иргэд сонгуульдаа идэвхитэй оролцож шинэчлэлийг хамтдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Алтанцэцэгийн Өлзийбаяртай ярилцлаа. -Таныг хамгийн залуу нэр дэвшигч гэж сонссон. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ?

0 Сэтгэгдэл