Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануурын уурхайг түшиглэж V цахилгаан станцыг барина
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн хувьд ирэх жил 7.3 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулахаар болж. Энэ мөнгийг “Багануур үйлдвэр технологийн парк, цэвэрлэх байгууламж, 100 ортой цэцэрлэгийн барилга, 640 хүүхдийн сургуулийн барилга зэрэгт зарцуулах юм байна. Энэ нь урьд хожид Багануур дүүрэгт орж байгаагүй их мөнгө гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат онцолсон. Тиймээс төсвийн мөнгөөр хийж байгаа ажлыг үр дүнтэй болгоход иргэдийн хяналт чухал гэдгийг онцолж байв. Мөн иргэдээс ирэх дөрвөн жилд Багануур дүүрэгт ямар чиглэлээр хөрөнгө оруулалт чухал байгааг сонссон юм.
Иргэдийн зүгээс хувийн чанартай зүйл олон хүсч байсан ч ажлын байр нэмэгдүүлэх, Багануурын уурхайг түшиглэсэн цахилгаан станц барих нь хамгийн зөв алхам гэдгийг хэлж байв. Мөн Багануур дүүрэг Улаанбаатар хотоос хэт алслагдсан учир бие даасан хот болгох асуудлыг ч хөндөж байлаа. Иргэдийн хүссэнчлэн Багануурыг хот болгоно гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн юм. Гэхдээ Дархан, Эрдэнэт шиг биеэ даасан хот биш засаг захиргааныхаа хувьд нийслэлийн харьяа хот байх ёстойг онцолсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын дагуул хот болох боломжтой гэдгийг хэлсэн юм. Дархан, Эрдэнэт шиг бие даасан хот болгох гэхээр засаг захиргааны хууль болоод Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулах шаардлага гарах аж. Тиймээс хотын шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд аж үйлдвэрийн бүс байна гэж заасан болохоор Багануурыг аж үйлдвэрийн цогцолбор хот болгох нь зөв юм байна гэдэгт иргэд төрийн түшээтэйгээ санал нэгдсэн юм. Үүний эхлэл болгож Багануурыг түшиглэсэн нийслэлийг цахилгаанаар хангах тавдугаар цахилгаан станцыг ирэх жилээс барьж эхлүүлэх нь зөв гэдгийг төрийн түшээ хэлж байлаа. Мөн тус дүүргийн өмнө тулгамдсан асуудлуудыг иргэдээрээ хэлэлцүүлж, эрэмбэлэхээр болов. Үүний эхэнд Эх, нялхасын эрүүл мэндийн төвийг нэн түрүүнд барьж ашиглалтад оруулах үүргийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Багануурчуудаас авлаа.


Багануурт одоо ашиглаж байгаа төрөх эмнэлэг нь жилд 350 хүн төрүүлэх хүчин чадалтай ч ачаалал нь хоёр дахин нэмэгдчихээд байгаа юм байна. Үүнийгээ дагаад эх, нялхасын эмгэгч элбэг тохиолдож байгаа Эрүүл мэндийн төвийн дарга Болормаа хэлж байлаа. Энэ жилийн тухайд л гэхэд 11 хүүхэд эрүүл мэндийн олдмол гажигтай мэндэлжээ. Үүний 9 нь уушгины өвчтэй байгаа бол хоёр нь дауны хам шинж өвчтэй мэндэлсэн байна. Тиймээс одоогийн байгаа эмнэлэг дээр 90 ортой эх хүүхдийн эмнэлэг баривал эх, нярайн тасаг, төрөх тасаг зэргийг салгаж болох боломжтой гэнэ. Мөн энэ дүүрэгт бас нэгэн шийдэгдэхээр болсон асуудал нь II хороонд бага сургуулийн барилгыг ирэх жилээс барихаар тогтлоо. Гэхдээ нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай уулзалт давхацсан хотын мээр Э.Бат-Үүл амласан юм. Энэ мэтчилэн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх уулзалтаар олон асуудлуудыг ярилцаж, эхнээс нь ажил хэрэг болгохоор тогтлоо.
Харин хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь Багануур дүүрэгт баригдах Оюутны хотхон байлаа. Энэ хотхоныг байгуулах нэрийдлээр Хэрлэн голын урд, хойд эргээр нь 17 мянган га газрыг олгожээ. Хэдийгээр шинэ бүтээн байгуулалт өрнөх гэж байгаа ч төрийн тусгай хамгаалалттай газарт их хэмжээний газар олгосон нь иргэдийн дургүйцлийг хүргэжээ. 17 мянга га талбай гэдэг нь Багануур дүүргийн одоогийн байгаа газраас 50-60 дахин том газар аж. Гэтэл энд Оюутны хотхон л байгуулна гэсэн “аман зураг” байгаагаас ажил хэрэг болсон зураг төсөл, ТЭЗҮ нь батлагдаагүй байгаа аж. Тэгсэн хэрнээ үүний дэд бүтцийг шийднэ гэж зургаан тэрбум төгрөгийг улсын төсөв хэлэлцэх үеэр УИХ-аар хэлэлцүүлэх гэж оруулж ирснийг үндэслэлгүй их тоо гэж үзэн дөрвөн тэрбум төгрөгийг нь хасаад байгаа гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Багануур дүүргийн иргэдэд дуулгасан юм.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
hudal yarih ni yah be.yarial bdag am ni etsehgui bol. harin ardiin namiin heden yumnuudad oligtoi yum bnuu. heden shunaltai yuchgui yumnuud bhii
ТЭЗҮ нь гараагүй байхад УИХА-аар хөрөнгө мөнгийг нь батлуулах гэж төсөвлөж оруулж ирдэг нь ямар учиртай юм. Бид хэзээ ийм асуудлаар улс төр хийхгүй гэнэ үү? Сая улсын төсөв батлахад ТЭЗҮ байтугай нь байхгүй байхад баахан мөнгө батласан улс шдээ та нар. Багануурт Дулааны 5 дугаар станц барихаар боллоо гэж Багануурынханд ярьсан гэсэн. Эцсийн шийдвэр Засгаас гараагүй байхад сонгуулийн шоу хийгээд л яриад байсан юм байна. Эрдэнэбат гуай дүүргийн Засаг дарга байхдаа мөн ч самарсан даа.
Хамгийн их уншсан