Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Багануурын уурхайд коксжих нүүрсний үйлдвэр барих талаар Засгийн газартай ярилцана
Багануур дүүрэгт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонссон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариу авлаа.

-Та Багануур дүүрэгт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Иргэдийн санал, сэтгэгдлээс таны хийх ажил тодорхой болж байгаа байх?
-Энэ дүүрэгт ажилласан эхний зорилго нь УИХ-ын даргын захирамжаар хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх талаар иргэдээ сонсох асуудал байв. Багануур дүүргийн хувьд Улаанбаатар хотын дагуул хот хэлбэрээр явдаг. Албан ёсоор баталгаажуулаагүй ч цаашид аж үйлдвэрийн асар том бүс үүсэх боломжтой. Иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг сонсоход ирэх жилээс Багануур дүүрэгт цахилгаан станц барих нь зөв юм байна, үүнд хөрөнгө оруулах нь зөв гэж үзлээ. Яагаад гэвэл төрийн бодлого шийдвэртэй иргэдийн санал сэтгэгдэл нэгдэж байна. Цаашид иргэдийн оролцоотойгоор энэ дүүргийн эдийн засгийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал хөрөнгө оруулалтыг хийх зөв гэдэгт тогтлоо. Ингэвэл Багануур дүүргийн хөгжлийн хурдацыг нэмэх боломж байгаа гэдэг дүгнэлтэд хүрлээ.
-Иргэд аливаа асуудлыг шийдэж өгөөч гэдэг байдлаар хүсэлт тавьж байна. Тэгвэл Багануур дүүрэг, цаашлаад 21 аймаг хэзээ өөрсдөө төсвөө бүрдүүлдэг болох вэ. Тийм боломж бий юу?
-Энэ жилийн төсвийг хүмүүс янз бүрээр шүүмжилж байгаа ч хамгийн том онцлог нь орон нутагт төсвийн эрх мэдлийг өгсөн явдал. Хамгийн багадаа гэхэд сумын орон нутгийн хөгжлийн санд 150 сая төгрөг төвлөрөх гэж байна. Үүнийг иргэд юунд зарцуулах вэ гэдгээ шийдвэрлэнэ гэдэг бол хамгийн том эрх мэдэл. Нийслэлд ч тэр, дүүрэгт ч ийм боломж байгаа болохоор төсөвлөсөн мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг иргэдийн оролцоотойгоор шийдэх нь чухал. Орон нутагт тулгамдаад байгаа зарим асуудлаа иргэд өөрсдөө шийдье гэж ярьж байна. Энэ бол зөв. Урт хугацаандаа шийдэх асуудлыг иргэдээрээ хэлэлцүүлээд эрэмбэлээд явбал хамгийн зөв алхам болно. Энэ уулзалтаас миний хамгийн түрүүнд ухаарсан зүйл бол Багануур дүүргийг хот болгох, аж үйлдвэрийн бүс болгох ажлыг түргэвчилж, ирэх жилээс ханцуй шамлан орох нь зөв юм байна гэдгийг ойлголоо.
-Тэгвэл таны бодлоор Багануурын хөгжлийн хөтөч болсон аж үйлдвэрүүд хэзээнээс баригдаж эхлэх вэ?
-Хамгийн түрүүнд хоёр ажил чухал байна. Эдийн засгийн болоод нийгмийн асуудалд чухал нөлөө үзүүлэх юм. Нэгдүгээрт, Багануур дүүрэгт ирэх жилээс цахилгаан станц барих. Эрчим хүчний үйлдвэрлэлийг дагаад ажлын байрнаас гадна улс орон, уул уурхайд тулгамдаад байгаа эрчим хүчний дутагдлыг нөхөх бүрэн боломжтой юм байна. Энэ эрчим хүчний үйлдвэрийг барихад бидэнд гурван жилийн хугацаа шаардлагатай. Засгийн газраас хэрэглээний нүүрсний үнийг хямдруулж байгаа нь зөв хэрэг. Гэхдээ ирэх жилээс Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн коксжсон нүүрсний үйлдвэрийг байгуулах ажлыг Засгийн газартай ярилцах хэрэгтэй болж байна. Энэ үйлдвэрийг байгуулаад коксжсон нүүрсээ нийслэлийн иргэдэд нийлүүлбэл утааг багасгах юм болов уу гэж бодож байна.
-Оюутны хотхон байгуулах нэрээр Хэрлэн голын эрэг дагуу тусгай хамгаалалттай газарт их хэмжээний газар олгосон нь хэл ам дагуулж байна. Үүнийг яаж цэгцлэх вэ?
-Бид аливаа нэг шинэ зүйлийг байгуулахдаа улс төрийн өнцгөөс хандаж болохгүй. Сонгуульд оноо авах хэлбэрээр хандаж болохгүй. Энэ шийдэл нь зөв зүйтэй, бодитой байх ёстой. Оюутны хотхон байгуулах тухай мэдээллийг сонсч байсан ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ тухай бодит мэдээллийг нэлээд цуглууллаа. Тэгэхэд Оюутны хотхоныг чин сэтгэлээсээ байгуулахаасаа илүүтэй, үүний далбаанд бизнес, улс төрийн сонирхол байсан юм биш биз дээ гэсэн хардлага төрсөн. Энэ нь юугаар илэрхийлэгдэж байгаа юм бэ гэхээр Хэрлэн голын урд, хойд хөвөөг дамжуулаад газар олгожээ. Тухайлбал, Багануур талдаа 10 мянган га, Хэнтий талдаа 7 мянган га талбайг эзэлнэ гэж зураг гаргаад газар хуваарилалт явсан байж болзошгүй. Үүнд хариуцлагагүй хандаж болохгүй. Нөгөөтэйгүүр ТЭЗҮ гараагүй байхад УИХ-аар дэд бүтцийг нь байгуулах гэж хөрөнгө төсөвлөж оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Би Багануурчууддаа үнэнч байдаг, ийм асуудлаа хэзээ ч улс төр хийхгүй. Гэхдээ Оюутны хотхон гэдэг энэ хөөсрүүлсэн, салхилуулсан зүйлээр сонгуулийн сурталчилгаа, бизнес хийхийг би хэзээ ч тэвчихгүй. Тиймээс бодит байдлыг би Багануурчууддаа хэллээ. Иргэд маань хүлээж авч, ойлгож байна.

Г.Баатар
0 Сэтгэгдэл
энэ намийнхан шаана даа, батэрдэнэ бол шаа шаа олон хүүхэдтэй болоорой
ter 5r hoorooni zaluug baterdene biz dee. teriig chine mednee anhnii awgain hayaad yawstii.harin odoo hayagdsan awgainhaa huuhdee ogt toodguin bnlee. tiim l huwia hicheesen zaluu bnlee.ternii ardiin amidral awj yawah ni yu bsii.surtalchilgaag ni uzhed yu ch hiigeegui yum bnlee
ter 5r hooroonii zaluu mungu ugii gevel aena shuu. goy huuhen bn gevel ochono shuu kkkkkkkkkkkkkkkk. huvia hicheesen n unen ym bilee
baganuur duurgiin 5-r horoonii zasag darga boliosoi icheesei
halzan yah bee manaihaan yarial yawadgii. ene ardiin namd oligtoi hun bnuu. ardchilal ni dandaa jaahan ailiin daitaich ail bolj amjaagui jaahan huuheduud. ardiin nam ni nuguul heden hudal nuhduud bhii.ter 5 hooroonii huuchan darga bolowsrol nimgentei hudal zaluu boliosoi, ichedguin bhdaaa. surguuliin bagsh bhdaa hicheelee oligtoi zaadaggui ontsgui zantai huwia hicheesen huuhemseg zaluu bsii.ternii ardiin amidral awj yawna gj yu bsii
erdenebat arai bishee 1 l gelgui hun bolj ym yriad bhiin baliar hytdin erliiz aluurchin elbege tegee taarsan
ТЭЗҮ нь гараагүй байхад УИХА-аар хөрөнгө мөнгийг нь батлуулах гэж төсөвлөж оруулж ирдэг нь ямар учиртай юм. Бид хэзээ ийм асуудлаар улс төр хийхгүй гэнэ үү? Сая улсын төсөв батлахад ТЭЗҮ байтугай нь байхгүй байхад баахан мөнгө батласан улс шдээ та нар. Багануурт Дулааны 5 дугаар станц барихаар боллоо гэж Багануурынханд ярьсан гэсэн. Эцсийн шийдвэр Засгаас гараагүй байхад сонгуулийн шоу хийгээд л яриад байсан юм байна.
halzan hudlaa nuhur duu
Хамгийн их уншсан