Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Мэдээллийн технологийн нэгдсэн бодлоготой болно
Өнөөдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн технологийг хөгжүүлэхээр 2005 онд “Цахим Монгол’’, 2008 онд “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”, 2012 онд “Цахим засаг” үндэсний хөтөлбөр баталжээ. Цахим засаглалыг 2010 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд төрийн цахим үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх, төрөөс иргэд, хувийн хэвшилд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх нэн шаардлагатай 22 төсөл санал болгосны дагуу яам, агентлаг, байгууллагууд дор бүртээ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн.Ингэхдээ харилцан мэдээлэл солилцдоггүй, төрийн мэдээллийн системийн нэгдсэн бодлого, журам, стандартгүйгээс олон сул тал үүссэн юм. Иймд энэ салбарт нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмж, цахим засаглал хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг чанаржуулж, төрийн мэдээллийн системүүд харилцан мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлж, өндөр бүтээмжтэй, харилцан хамаарал сайтай дэд бүтэц бий болгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт нэгдсэн бодлогоор зангидахаар тогтлоо. 2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангах талаар төлөвлөгөө боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг тус газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болголоо. Мөн Засгийн газрын сайд, агентлагуудаас энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор 2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төслөө тус газарт гарган хүргүүлэх, цаашид энэ чиглэлээрх төслөө тус газарт танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлж байхыг мөн удирдлагуудад нь даалгалаа.

www.assa.mn
0 Сэтгэгдэл