Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
САНАЛЫН ХУУДАС УНШИХ АВТОМАТ МАШИНЫ “НО”
Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, сонгогчдын саналыг автомат машинаар тоолно. Үүнийг энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог ч гэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороонд санал тоолох автомат машин 2500 ширхэг бий. Үүнээс 2010-ыг нь хэсгийн хороонд хуваарилж, үлдсэн 490 ширхэг машиныг олон сонгогчтой хэсгүүдэд нэмж хуваарилах юм байна. Мөн цөөн тооны автомат машиныг нөөцөд үлдээж, хэсгүүдэд ашигласан машин гацаж, эвдэрсэн тохиолдолд хэрэглэхээр төлөвлөжээ.
Орон нутгийн сонгуульд ашиглахаар зэхэж буй дээрх автомат машинуудыг “Dominion Voting Systems” компани үйлдвэрлэсэн. Саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ компанийн машиныг өргөн ашигласан аж. Тухайн үед энэхүү автомат машин “но”-той ажиллаж байсан тухай мэдээллийг америкчууд нотолж, дэлхий дахинд цацаж байлаа. Тиймээс орон нутгийн сонгуульд ашиглах автомат машин манайд ч багагүй хэрүүл маргаан тарих нь бололтой.
УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр ч автомат машин саналын хуудсыг буруу уншсан, тоолсон тухай мэдээлэл гарч байсан. Үүнээс болж зарим улс төрийн хүчин автомат машинаас л болж сонгуульд ялагдлаа гэх мэт мэдэгдэл хийсэн удаатай. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд өнгөрсөн амралтын өдөр зарим улс төрийн нам автомат машинд саналын хуудас уншуулж туршиж үзжээ. МАХН-ын нэр дэвшигчдийн нэрийг бөглөж, 20 саналын хуудсыг автомат машинд уншуулсан байна. Гэтэл 20 биш, 26 ширхэг саналын хуудас гэсэн дүн гарчээ. МАХН-ын нэр дэвшигчдийн авсан саналыг алдаатай байна гэж уншсан аж. Тиймээс тус намынхан автомат машины удирдлага алдаатай, программаа урьдчилж уншуулсан, саналын хуудсын тоог өсгөдөг гэсэн дүгнэлтэд хүрч. Орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц бүрдэх эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Өвлийн хүйтэн ид эхэлсэн үед сонгууль хийж байгаа болохоор ялангуяа, хөдөөний малчид саналаа өгөх эсэх нь бүрхэг. Тийм учраас сонгуулийн ирц бүрдүүлэхийн тулд автомат машины программд өөрчлөлт оруулж, саналын хуудсын тоог өсгөж уншдаг болгосон гэх хардлага төрүүлж байна.
Өнгөрсөн УИХ, НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргийн нэг хэсгийн хороонд л гэхэд 300 орчим зөрчил гарсан ч холбогдох байгууллагынхан авч хэлэлцээгүй гэсэн гомдол одоо болтол хариу нэхдэг. Энэ мэт баримтаас үүдэж, автомат машинд итгэх сонгогчдын итгэл алдарч, эргэлзэж буйгаа ч илэрхийлэх хүн цөөнгүй байна.
Энэ үнэн бол МАН-ыг гэр бүлээрээ дэмжинээ
Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, сонгогчдын саналыг автомат машинаар тоолно. Үүнийг энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог ч гэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороонд санал тоолох автомат машин 2500 ширхэг бий. Үүнээс 2010-ыг нь хэсгийн хороонд хуваарилж, үлдсэн 490 ширхэг машиныг олон сонгогчтой хэсгүүдэд нэмж хуваарилах юм байна. Мөн цөөн тооны автомат машиныг нөөцөд үлдээж, хэсгүүдэд ашигласан машин гацаж, эвдэрсэн тохиолдолд хэрэглэхээр төлөвлөжээ.Орон нутгийн сонгуульд ашиглахаар зэхэж буй дээрх автомат машинуудыг “Dominion Voting Systems” компани үйлдвэрлэсэн. Саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ компанийн машиныг өргөн ашигласан аж. Тухайн үед энэхүү автомат машин “но”-той ажиллаж байсан тухай мэдээллийг америкчууд нотолж, дэлхий дахинд цацаж байлаа. Тиймээс орон нутгийн сонгуульд ашиглах автомат машин манайд ч багагүй хэрүүл маргаан тарих нь бололтой.
УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр ч автомат машин саналын хуудсыг буруу уншсан, тоолсон тухай мэдээлэл гарч байсан. Үүнээс болж зарим улс төрийн хүчин автомат машинаас л болж сонгуульд ялагдлаа гэх мэт мэдэгдэл хийсэн удаатай. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд өнгөрсөн амралтын өдөр зарим улс төрийн нам автомат машинд саналын хуудас уншуулж туршиж үзжээ. МАХН-ын нэр дэвшигчдийн нэрийг бөглөж, 20 саналын хуудсыг автомат машинд уншуулсан байна. Гэтэл 20 биш, 26 ширхэг саналын хуудас гэсэн дүн гарчээ. МАХН-ын нэр дэвшигчдийн авсан саналыг алдаатай байна гэж уншсан аж. Тиймээс тус намынхан автомат машины удирдлага алдаатай, программаа урьдчилж уншуулсан, саналын хуудсын тоог өсгөдөг гэсэн дүгнэлтэд хүрч. Орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц бүрдэх эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Өвлийн хүйтэн ид эхэлсэн үед сонгууль хийж байгаа болохоор ялангуяа, хөдөөний малчид саналаа өгөх эсэх нь бүрхэг. Тийм учраас сонгуулийн ирц бүрдүүлэхийн тулд автомат машины программд өөрчлөлт оруулж, саналын хуудсын тоог өсгөж уншдаг болгосон гэх хардлага төрүүлж байна.
Өнгөрсөн УИХ, НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргийн нэг хэсгийн хороонд л гэхэд 300 орчим зөрчил гарсан ч холбогдох байгууллагынхан авч хэлэлцээгүй гэсэн гомдол одоо болтол хариу нэхдэг. Энэ мэт баримтаас үүдэж, автомат машинд итгэх сонгогчдын итгэл алдарч, эргэлзэж буйгаа ч илэрхийлэх хүн цөөнгүй байна.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
зочин
МАХН-АН-ИЗНН 3 л энэ хуулийг батлаа биздээ.Ниргэсэн хойно нь хашиграад яахав дээ та нар Та нарын батласан хууль биздээ АН-н агаа нартаа гомд за Баянсэлэнгэ гм нөхдүүд
2012.11.19
2012.11.19
























