“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Сонгуулийн санал хураахад бэлэн гэв
Орон нутгийн сонгуулийн санал хураахад хоёр хоног үлдээд байна. СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээн мэдэгдэж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бэлтгэл үндсэндээ хангагдаж дууссан. Сурталчилгаа өнөөдрийн 00.00 цагаар дуусгавар болно. Сонгуулийн санал хураалт энэ сарын 21-ний өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгогчдын санал авахаар 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын сонгуулийн хороог байгууллаа. Мөн 2010 хэсгийн хороонд санал авахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Нийтдээ 2370 сонгуулийн хороо ажиллаж байна. Санал хураах ажилд сонгуулийн хорооны 16590 гишүүн, иргэний бүртгэлийн 2533 итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын 2500-гаад ажилтан, мэдээллийн технологийн 2560 мэргэжилтэн нийтдээ 23 мянган хүн сонгуулийг зохион байгуулахаар ажиллаж байна. УБЕГ-аас гаргасан мэдээгээр 1 сая 862 мянга 500 сонгогч сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Мөн 2500 санал авах тоолох машин. Сонгогчийн цахим үнэмлэхийг бүртгэх 2900-гаад техник хэрэгслийг бэлэн болгоод байна” хэмээв. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг хэд хэдэн онцлогтой байгааг тэрээр хэлсэн юм. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулж байгаа аж. Мөн өвлийн улиралд явуулж байгаа анхны сонгууль гэдгийг онцолсон. Тиймээс хүндрэлтэй зүйлүүд байгаа учир сонгууль зохион байгуулж байгаа төрийн албан хаагчдад СЕХ-ноос хэрхэн яаж, ажиллах талаар зөвлөмж өгөөд байгаа гэнэ. Түүнчлэн сонгуулийн санал хураах өдөр орон даяар цастай байгаа аж. Тиймээс цас орж, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлж холын иргэдийг санал өгүүлэх зорилгоор тухайн сонгуулийн хороо унаа машин гаргаж санал авахыг шаардаж байгаа аж.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























