Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Э.Бат-Үүл даргын нисдэг тэрэг хөлөглөсөн нь энгийн үзэгдэл гэнэ
Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Б.Энхцэнгэл, Хэрэг эрхлэх газрын дарга Нүрзэд тэргүүтэй хүмүүс хэвлэлийнхэнд хандаж МАН-ын гижирдлэг хэрээс хэтэрч байна хэмээн мэдэгдэв.
Нийслэлийн Ардчилсан намын зүгээс Улаанбаатар хотоо хөгжүүлэх бодлого боловсруулж орон нутгийн сонгуульд өрсөлдье гэтэл МАН-ынхан худал, хуурмаг гүжирдлэг тарааж, үүгээрээ сонгогчдын анхаарлыг татах гэж оролцдож байна гэж НАН-ынхан хэлэв. Тиймээс тэд МАН-ын хууль зөрчсөн баримтаас дэлгэсэн юм. Сонгуулийн хуулиар нэр дэвшигч нь тухайн газартаа зургаан сар буюу 180 хоног амьдарсан байх ёстой аж. Гэтэл зарим нэр дэвшигч нь хуулийн энэ зүйл заалтыг зөрчжээ. Мөн тус дүүргийн МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу аравдугаар сарын 11-ээс сонгуулийн сурталчилгаа хийж, нэр дэвшигчдийг танилцуулсан сонин тараажээ. Үүнийг нь Сонгуулийн хороонд өгч гомдол гаргасан боловч нотлох баримтгүй гэж хэлээд авч хэлэлцээгүй аж. Энэ нь сонгуулийн хороонд МАН-ын гишүүд угшилтай гишүүд ажилладагтай холбоотой гэнэ. Эцэстээ энэ хэргийн буруутан нь тухайн сонины редакц болж хувирсан гэдгийг хэллээ. Мөн Чингэлтэй дүүрэг нэр дэвшигч Болормаа орон сууцны тагтанд өөрийн зурагт хуудас бүхий сурталчилгааны самбар байрлуулжээ. Энэ нь сонгуулийн сурталчилгааг зөвхөн зөвшөөрөгдсөн хэлбэрээр хийнэ гэсэн энгийн, ойлгомжтой зүйлийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр гэв. Түүнчлэн Багануур дүүргийн Засаг дараг Ц.Сандаг-Очир НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон мөртлөө дүүргийн ИТХ-д дахин нэр дэвшиж байгаа аж. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэнэ.
Сүүлийн үед хотын дарга Э.Бат-Үүл нисдэг тэрэг хөлөглөн Дархан, Сэлэнгэд ажилласан, төсвийн мөнгөөр зугаацсан гэх мэдээлэл гарсан. Харин үүнийг НАН-ын удирдлагууд тайлбарлахдаа, “Энэ их ажлын хажуугаар хотын даргыг орон нутагт ирж ажиллаач гэсэн хүсэлт олон ирж байгаа. Тиймээс НАН-ын зүгээс Бат-Үүл даргыг орон нутагт нисдэг тэргээр явж ажиллах боломжийг нь хангаж бүх зардлыг нь намын зүгээс гаргасан. МАН-ынхны яриад байгаа шиг 60 сая төгрөг үүнд гараагүй. Ер нь, нисдэг тэрэг бол жирийн хэрэглээ байх ёстой. Түүнээс МАН-ынхны үе шиг коммунист дарга нарын унадаг унаа байх ёсгүй” гэж тайлбарлав.
Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ирц хүрэхгүй байсан учир энэ удаагийн сонгуулиар залуусыг өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан саналаа өгөхийг НАН-ынхан уриалсан юм.
ted oorsod shigee bodoj bhgyu yu. alba ami,namiin ajliig tosviin mongoor l yavuuldag bsan shuu dee. busdiig bitgii oorsod shigee bodog bai MAN
Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Б.Энхцэнгэл, Хэрэг эрхлэх газрын дарга Нүрзэд тэргүүтэй хүмүүс хэвлэлийнхэнд хандаж МАН-ын гижирдлэг хэрээс хэтэрч байна хэмээн мэдэгдэв. Нийслэлийн Ардчилсан намын зүгээс Улаанбаатар хотоо хөгжүүлэх бодлого боловсруулж орон нутгийн сонгуульд өрсөлдье гэтэл МАН-ынхан худал, хуурмаг гүжирдлэг тарааж, үүгээрээ сонгогчдын анхаарлыг татах гэж оролцдож байна гэж НАН-ынхан хэлэв. Тиймээс тэд МАН-ын хууль зөрчсөн баримтаас дэлгэсэн юм. Сонгуулийн хуулиар нэр дэвшигч нь тухайн газартаа зургаан сар буюу 180 хоног амьдарсан байх ёстой аж. Гэтэл зарим нэр дэвшигч нь хуулийн энэ зүйл заалтыг зөрчжээ. Мөн тус дүүргийн МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу аравдугаар сарын 11-ээс сонгуулийн сурталчилгаа хийж, нэр дэвшигчдийг танилцуулсан сонин тараажээ. Үүнийг нь Сонгуулийн хороонд өгч гомдол гаргасан боловч нотлох баримтгүй гэж хэлээд авч хэлэлцээгүй аж. Энэ нь сонгуулийн хороонд МАН-ын гишүүд угшилтай гишүүд ажилладагтай холбоотой гэнэ. Эцэстээ энэ хэргийн буруутан нь тухайн сонины редакц болж хувирсан гэдгийг хэллээ. Мөн Чингэлтэй дүүрэг нэр дэвшигч Болормаа орон сууцны тагтанд өөрийн зурагт хуудас бүхий сурталчилгааны самбар байрлуулжээ. Энэ нь сонгуулийн сурталчилгааг зөвхөн зөвшөөрөгдсөн хэлбэрээр хийнэ гэсэн энгийн, ойлгомжтой зүйлийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр гэв. Түүнчлэн Багануур дүүргийн Засаг дараг Ц.Сандаг-Очир НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон мөртлөө дүүргийн ИТХ-д дахин нэр дэвшиж байгаа аж. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэнэ.
Сүүлийн үед хотын дарга Э.Бат-Үүл нисдэг тэрэг хөлөглөн Дархан, Сэлэнгэд ажилласан, төсвийн мөнгөөр зугаацсан гэх мэдээлэл гарсан. Харин үүнийг НАН-ын удирдлагууд тайлбарлахдаа, “Энэ их ажлын хажуугаар хотын даргыг орон нутагт ирж ажиллаач гэсэн хүсэлт олон ирж байгаа. Тиймээс НАН-ын зүгээс Бат-Үүл даргыг орон нутагт нисдэг тэргээр явж ажиллах боломжийг нь хангаж бүх зардлыг нь намын зүгээс гаргасан. МАН-ынхны яриад байгаа шиг 60 сая төгрөг үүнд гараагүй. Ер нь, нисдэг тэрэг бол жирийн хэрэглээ байх ёстой. Түүнээс МАН-ынхны үе шиг коммунист дарга нарын унадаг унаа байх ёсгүй” гэж тайлбарлав.
Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ирц хүрэхгүй байсан учир энэ удаагийн сонгуулиар залуусыг өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан саналаа өгөхийг НАН-ынхан уриалсан юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2013.01.16
























