Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жинхэнэ монгол хүнээр гачигдав
Хийсэн бүтээсэн гавьяатай, сайн сайхан үйлстэй эрхмүүдийг урьж, ний нуугүй ярилцдаг нэгэн нэвтрүүлэг бий. Чамгүй хэдэн дугаар нь үзэгчдийн хүртээл болсон үнэлэмж өндөртэй тэрхүү нэвтрүүлэг бол “Монгол тулгатны зуун эрхэм”. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр орон нутгийн сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн ээлжит нэвтрүүлгээ цацсан нь олныг гайхашруулж, үзэгчдийн дунд эгдүүцэл төрүүлж орхилоо. Энэ удаагийн зочин нь Холливудын жүжигчин Стивен Сигал байсанд хэн хүнгүй бухимдав. Нэвтрүүлгийн нэрнээс эхлээд л энэ удаагийнх утга авцалдаагүй болж ирэх нь тэр. Хэдийгээр тухайн хүн өөрийгөө Монгол угсаатай гэж хэлж байгаа ч үүнийг нь хүлээн зөвшөөрч, итгэл төрөх нь хэд билээ. “Олон төрөлдөө Монгол байсан би” гэх Стивен Сигал АНУ-ын Мичиган хотод төрсөн боловч хүүхэд насаа Японд өнгөрүүлжээ. Түүний ээж ирланд, аав нь еврей гаралтай гэнэ. Намтар нь ингэж эхэлдэг. Гэхдээ тэрээр Оросын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өвөг эцэг нь Монгол гаралтай /халимаг эсвэл буриад/ гэж ярьж байсан удаатай. Түүнээсээ хойш монгол угсаатай гэх болж. Манай улсад хэд хэдэн удаа ирсэн тухай мэдээг сонин хэвлэлээс л хараад өнгөрдөг. 

Харин энэ хүний тухай монголчууд юу мэдэх билээ. Нэрнээс нь өөр зүйл бараг мэдэхгүй шахам. Зарим нь бол бүр ч танихгүй байх. Монгол эхнэртэй гэдгийг цөөн хэдэн хүн гадарладаг байх. Мэдэхгүй байна гэдэг Монголд үлдэцтэй, монголчуудад наалдацтай зүйл хийгээгүйтэй холбоотой болов уу. Анх манай улсад ирэхдээ л Чингисийн тухай кино хийнэ гэж ярьж байсансан. Нэвтрүүлгээр тэрээр “Чингис хааны тухай кино хийх санаа 25 жилийн өмнө төрж байсан” гэж хэлэв. Гэтэл арван жилийн өмнө Монголд анх удаа ирэхдээ л энэ тухай ярьж явсан боловч өнөөдөр ямар уран бүтээл бий болгосныг нь бид мэдэхгүй сууна. Буддын шашны гэгээрсэн Ренбүчи гэгдэх тэрээр буяны үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тайландын ДОХ/ХДХВ-ийн халдвартай, өнчин хүүхдүүдэд туслах, байгаль хамгаалах хөтөлбөрүүд, Түвдийг чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжих гээд олон ажилд гар бие оролцдог аж. Гэвч энэ дунд нь Монголтой холбоотой буяны ажил байсангүй нь харамсалтай.

Анх Монголд ирээд төр засгийн томчуултай уулзах гэж Төрийн ордонд жинсэн өмд, пүүзтэй морилж, ёс журмыг дагахгүй, үл хүндэтгэж байснаар нь түүнийг илүүтэй сонссон байж мэдэх юм.
Буддын гүн ухаанд нэвтэрсэн гэгээрсэн хүн хэмээн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хоёр хөтлөгч маань түүнийг шүтэн биширч байв. Түүний намтарт бичсэнээр Стивен Сигалыг 1997 онд Түвдийн Пенор Ренбүчи түүнийг Чундраг Дорже хэмээх ламын хойд дүр хэмээн зарлаж. Гэвч түүнийг ийнхүү хойд дүрээр тодруулсан нь Түвдийн сүм хийд өндөр хэмжээний хандив тусламж авсныхаа хариуд өгсөн шагнал гэж тухайн үед шүүмжилж байж. Зодоон цохионтой кинонд тоглож, орооцолдож явдаг хүн бурхны шашинд гэгээрсэн хүний хойд дүр байж таарахгүй гэсэн шүүмжлэл, хэл ам нэлээд гарсан боловч Пенор Ренбүчи түүнийг “Кинонд л тоглосон болохоос бодит амьдралд хүний аминд хүрээгүй” хэмээн өмгөөлөн хамгаалж байсан гэнэ.
Ямар ч байсан түүнийг нэвтрүүлгийн багийнхан монгол үндэстэн, заавал олонд ойлгуулж, хүргэх ёстой хүний нэг гэж үзэн зочноор урьсан бололтой. Монгол Улсад төрж өсөөгүй, ажиллаж, Монголын төлөө хийж бүтээсэн зүйл нэгээхэн ч үгүй хүнийг ингэтлээ оройдоо залж, бидний нэг хэсэг хэмээх нь олны эгдүүцлийг төрүүлэхээс өөр яах билээ. Телевиз гэдэг соён гэгээрүүлэх эрхэм чухал үүрэгтэй боловч, үзэгчдийг эгдүүцүүлсэн нэвтрүүлгийг олон сувгаар зэрэг цацаж, бухимдуулах ёсгүй баймаар. Эл нэвтрүүлэгтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлсэн хэдэн мянган сэтгэгдэл хөвөрсөн. Ер нь, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт цаашдаа Монгол Улстай ямар ч хамаагүй сэжмээр холбогдож л байвал оролцуулдаг байя гэдэг санал хэлцгээсэн нь цөөнгүй.
Монгол аялгуу эгшиглүүлж, утга зохиолын шилдгүүдийн бүтээлээр нэвтрүүлгээ чимэглэж, нялуун үгсээр магтаж, хөөргөн, Ленин, Оросын дуучин Алсу, Холливудын жүжигчин Жэки Чан нарын зургийг гаргана. Тэднийг ч гэсэн монгол гаралтай гэсэн санаа нь бололтой. Твиттер хуудсандаа “Hero” интертаймент студийн захирал, найруулагч Б.Баатар тэр хүн ч гэсэн бидэндтэй адил нэг удамтай гэж тайлбарласан байлаа. Монгол үндэстэн, бидэндтэй нэгэн удмын өч төчнөөн олон алдартнууд, аугаа хүмүүс байхад яагаад заавал энэ хүнийг сонгов гэдэг асуулт үзэгчдэд төрсөн нь мэдээж. “Монгол тулгатны зуун эрхэм” гэдэг сайхан нэрийг доош чангаасан, үзэгчдэд омогшил төрүүлэх бус эгдүүлцэл бий болгосон тийм л нэгэн нэвтрүүлэг байлаа. Уригдан оролцсон зочин Холливудын одыг үгүйсгэх гэсэнгүй ээ. Цаг үе, үзэгчдийнхээ санаа бодлыг хүндэтгэн үзэж, тусгаж аваасай гэсэн олон хүний үг, үзэл бодлыг илэрхийлэхийг хичээлээ.

Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Lhagvasuren guai zunug zalgaj bgaan bnaleedee. yasanch byalduuch boltsiin. gar huruug ni hudlaa magtaad hyatad hun shig sanagdsan
unen teneg nernii utgaa aldsan mongold uur zunduu ih hiij buteesen hun bgaa shdee
Ene huniig yrij oroltsuulsan ni ter Anujin huuhnii teneglel. Chadwargui Lhagvasuren guaigaar ene newtruuleg ywvdag shuu dee.
suuj bgaa bj bgaa n gesen unen teneg gehdee bi tewcheed l uzsen yaawah art n minii mongoliin saihan emegtein hani yumda unheer jargaltai bj chadaj bna uu gej l bodoj suulaa busdaaraa ch bisheeeee
ДАРААН ХЯТАД ХҮН ОРЖ МАГАДГҮЙЛ ЮМ БАЙНА
Irguu malnuudad $$$ ogsiin bgaz odooch mongo l bval HEN bolj bolno ( TEHDEE GANTSHAN MONGOLD ENE HUULI UULCHLNE
mongoloid zangaa tat
soliorciin
mongoloid zangaa tat
minii durtai jugigchin nohor maani barag hardaj barihaar bi durtai gehdee nevruuleg ehleed shuud uur hursen uzeegui uzeh chgui yahiin
HARIN TIIM ENE NEVTRUULGIIN NERNII UTGA N ALDAGDLAA
heseg uzeed gaihsiishde yamar nevtruuleg uzej bgaa bilee geedl
лайтай айн
Хамгийн их уншсан