Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр Баян-Өлгий аймагт ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, хуулиар булаасан эрх мэдлийг орон нутагт хуулиар буцааж олгох” зорилго бүхий шууд ардчиллын эхний сургалтыг энэ оны 9 дүгээр сарын 8, 15-нд Төрийн ордонд зохион байгуулж, түүнд оролцсон хүмүүст “Шууд ардчиллын сургагч-багш” гэсэн гэрчилгээ олгосон. Энэхүү сургалтад Баян-Өлгий аймгаас 42 төлөөлөгч хамрагдсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар “Шууд ардчилал–Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг орон нутагт ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран 11 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байгаа юм. Энэ арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Баян-Өлгий аймагт 2012 оны 11 дүгээр сарын 9-10-нд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчидтай уулзаж ярилцан төр засгийн болон нутгийн удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн шууд оролцох талаар тайлбарлан таниулж, иргэдийн сонирхсон асуултад хариулав.
Шууд ардчилал хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар наймаас арван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Иргэд дөрвөн жилд ганц удаа сонгуулиар төлөөллөө сонгоод л төр засгийн үйл ажиллагаанд түүгээрээ дамжуулж оролцож байгаа хэмээн ойлгодог. Тэгвэл төр, засгийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломж “Шууд ардчилал”-ын зарчмыг хэрэгжүүлснээр бүрдэнэ. 2013 оноос Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг шинэ хуулийн дагуу хэрэгжүүлэх эрхзүйн орчин бий болно. Өмнө нь төсвийн 8 хувь л Монголын 2,7 сая иргэнд хамаатай байсан бол хууль, эрхзүйн шинэ орчин бүрдсэнээр төсвийн хөрөнгийн 30-40 хувь нь орон нутагт, иргэдийн мэдэлд шилжиж байна гэж Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх ярилаа.
Ирэх жилээс Орон нутгийн хөгжлийн санг байгуулна. Түүнийг захиран зарцуулах, тайлагнах үлгэрчилсэн журмыг Ерөнхийлөгчийн газар боловсруулжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэчлэн боловсруулж буй Архидан согтууралтай тэмцэх тухай хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, лектор Ж.Гижир монголчууд амьдралын дайсан болсон архи, тамхинаас татгалзаж, элдэв мухар сүсэгт авталгүй эрүүл саруулаар сэтгэн ардчиллаа гүнзгийрүүлэх ёстой хэмээн ярьж, спиртээс татгалзан спортыг сонгож эрүүл чийрэг иргэд болох ёстойг, мөн байгаль дэлхийгээ хамгаалахыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, хуулиар булаасан эрх мэдлийг орон нутагт хуулиар буцааж олгох” зорилго бүхий шууд ардчиллын эхний сургалтыг энэ оны 9 дүгээр сарын 8, 15-нд Төрийн ордонд зохион байгуулж, түүнд оролцсон хүмүүст “Шууд ардчиллын сургагч-багш” гэсэн гэрчилгээ олгосон. Энэхүү сургалтад Баян-Өлгий аймгаас 42 төлөөлөгч хамрагдсан билээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар “Шууд ардчилал–Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг орон нутагт ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран 11 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байгаа юм. Энэ арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Баян-Өлгий аймагт 2012 оны 11 дүгээр сарын 9-10-нд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчидтай уулзаж ярилцан төр засгийн болон нутгийн удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн шууд оролцох талаар тайлбарлан таниулж, иргэдийн сонирхсон асуултад хариулав.

0 Сэтгэгдэл