Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн тухай сонирхолтой баримтууд
1.    Ширүүн өрсөлдөөн

1997 оны хоёрдугаар сард Пакистанд бүх нийтийн сонгууль болох үеэр зүүн хойд нутгийн нь, ердөө 50 мянган хүнтэй мужид парламентын нэг суудлын төлөө 107 хүн өрсөлдсөн байна. Урьд хожид хууль тогтоох дээд байгууллагын нэг суудалд ийм олон хүн өрсөлдөж байсан тохиолдол өөр хаана ч гарч байгаагүй юм байна. Энэ сонгууль бас сонгочдынх нь ихэнх бичиг үсэггүй учраас сурталчилгааны материалууд нь бичмэл биш ихэнх нь бэлгэ тэмдэг дүрсэлсэн байснаараа онцлог болжээ.

2.    Хамгийн эртний байнгын ажиллагаатай парламент

Мэн арлын хууль тогтоох дээд байгууллага Тинвальд манай гаригийн хамгийн эртний байнгын ажиллагаатай парламент гэнэ. 979 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаа энэ парламент арлынхаа нийслэл Дугласт байдаг байна. Парламентын дарга нь үндсэндээ арлын захирагчийн алба хашна. 90 орчим мянган хүнтэй энэ арлын парламент нь 24 гишүүнтэй.

3.    Хамгийн олон санал авсан нэр дэвшигч

Пакистанд 1990 онд болсон сонгуулиар Ларкан мужийн тойрогт Беназир Бхутто сонгогчдын 98,48 хувийн санал буюу 94,462 хүний санал авсан бол өрсөлдөгч нь ердөө 718 санал авчээ.

4.    Хамгийн бага хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн нь

Педро Ласкурайн Мексикийн ерөнхийлөгчөөр 1913 оны хоёрдугаар сарын 18-нд ердөө нэг цаг л ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэжээ. Түүний хууль ёсны залгамжлагч Мадеро нь 13-ны өдөр алагдсан байна. Ласкурайн 18-ны өдөр тангараг өргөөд тэр даруйдаа албан үүргээ генерал Викториано Хуэртад шилжүүлээд огцорсон байна.

5.    Хамгийн ухаалаг ерөнхийлөгч

Малайз бол шашны сонгуульт, холбооны үндсэн хуультай цор ганц орон. Эндэхийн есөн муж нь шашны захиргаатайн долоог нь султан захирна. Таван жил тутам шашны тэргүүнүүд өөрсдийн дундаас дээд захирагч, хаан, түүний орлогч, дэд хааныг томилно. Тэгэхдээ хамгийн ахмад, шашны тэргүүний албыг хамгийн удаан хашсан хүнийг сонгодог байна.

6.    Парламентын хамгийн том ордон

Румыны нийслэл Бухарест дахь парламентын ордон манай гаригийн хамгийн том, бас хамгийн хүнд байшинд тооцогдоно. Энэ ордон 270х240 метрийн хэмжээтэй. Талбай нь 350 мянган хавтгай дөрвөлжин метр. 12 давхар, өндөр нь 86 метр бол газар доороо бас 92 метр. Нийтдээ 1100 өрөө тасалгаатай бол Энэ ордонг барихын тулд метрийн хэмжээтэй шоо дөрвөлжин гантиг нэг сая, 3500 тонн болор, 700 мянган тонн ган, хүрэл, 900 мянган гоо метр мод, 200 мянган хавтгай дөрвөлжин метр хивс ашиглажээ. Николай Чаушескугийн дэглэмийн үед Ард түмний ордон нэртэйгээр 1984 онд эхлүүлсэн ч 1989 онд дарангуйлагчийг цаазалснаар барилгын ажил зогсжээ.

7.    Хамгийн олон хүнтэй парламент

Хамгийн олон гишүүнтэй парламент бол Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал гурван мянган гишүүнтэй. Хууль тогтоох энэ байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ жилд нэг удаа хуралдана. Энэ парламентын хуралдаан Тяньаньмэний талбай дахь ордонд Сталиний үеийн юм уу, умард Солонгосын ямар нэг хуралдааныг санагдуулмаар баяр ёслолын байдалтай, алга ташилтаар үргэлжилдэг.

8.    Хамгийн олон сонгогчтой сонгууль

1996 онд Энэтхэгийн парламентын доод танхимын 543 депутатыг  сонгох сонгуульд хамгийн олон буюу 343 сая 350 мянган сонгогч саналаа өгсөн бол сонгуулийн 565 хэсэг ажиллаж, сонгуулийн бэлтгэл ажил болон санал хураах ажлыг зохион байгуулахад гурван сая хүн оролцжээ.

9.    Хамгийн их дэгсдүүлэлт

1927 онд Либерийн Ерөнхийлөгчийн сонгуульд Чарльз Кинг ялжээ. Тэрээр өөрийнх нь төлөө 234 мянган сонгогч саналаа өгсөн гэж мэдэгдсэн нь нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын албан ёсны тооноос даруй 15,5 дахин их байсан гэнэ.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан