Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа Эрхүү хотод ажиллалаа

Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа тэргүүтэй албаны хүмүүс 2012 оны арваннэгдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужид ажиллан, туршлага судлах, цаашид хамтран ажиллах талаар айлчлаад ирлээ.
Айлчлалын хүрээнд Эрхүү мужийн Барилга, замын аж ахуйн яам, Эрхүүгийн техникийн их сургууль, Эрхүүгийн Зураг төсөл хайгуулын институт, Саморегулиреумая организация стройтелей Байкальского региона, Эрхүү мужийн орон сууц, барилгын хяналтын алба, Барилгын үнэ бүрдлийн төв, Норматив-техникийн баримт бичгийн төв зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж,мэргэжлийн хүрээнд тодорхой асуултууд тавьж, хариулт, мэдээлэлүүд авсан юм.
Түүнчлэн мужийн Барилга, замын аж ахуйн яамны сайд М.В.Литвинтэй уулзан Монгол Улсын барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал
солилцон мэргэжилтнүүд өөрсдийн чиглэлийн хэлтсүүдийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзан тодорхой асуудлаар ярилцаж цаашид Барилга, замын аж ахуйн яамтай хамтран ажиллах хамтын ажиллагааны протоколийг үзэглэлээ.
Дэд сайд Г.Байгальмаа Эрхүүгийн техникийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцан барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээ судалгааны томоохон лабориторуудын инженер техникийн ажилтан, ажилчдыг сургах талаар хамтын ажиллагааны протоколд мөн гарын үсэг зурсан юм.

0 Сэтгэгдэл