Орон нутгийн сонгуулийн тухай хуульд
заасны дагуу маргааш орон даяар аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг
сонгох сонгууль болох гэж байна. Эл сонгуульд 1 сая 862 мянга гаруй иргэн
оролцож саналаа өгөх ёстой. Тэгвэл тэдний нэг болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг
нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 83 дугаар дунд
сургуульд байрлаж буй 45 дугаар хэсгийн хороонд 11.00 цагт очиж саналаа өгөхөөр
болжээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сонгуульд Сүхбаатар
дүүргийн 3-р хороо Сонгуулийн
4-р хэсгийн хороо, Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургууль дээр байрлах сонгуулийн
штабад 10 цагт очиж саналаа
өгөх юм. Мөн УИХ-ын дарга
З.Энхболд маргааш 12 цагаас нийслэлийн 45-р дунд сургууль дээр Аймаг, сум, дүүргийн
иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгнө.
























