Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд нийт сонгогчдын 15.7 хувь нь саналаа өгчээ
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирцийн талаар талаар СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 1851103 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 290672 сонгогч саналаа өгчээ. Ирцийн хувьд 15.7 хувьтай байна. Аймгуудын хувьд  1028980 сонгогчоос 188855 сонгогч саналаа өгч байна 18.37 хувийн ирцтэйгээр сонгууль үргэлжилж байна. Харин нийслэлийн есөн дүүрэгт 823005 сонгогч санал өгөхөөс 101817 саналаа өгч, энэ нь нийт сонгогчдын 12.37 хувь юм байна. Хамгийн өндөр ирцтэй нь Сүхбаатар, Хэнтий, Завхан аймаг байгаа бол ирц муутай нь Увс, Ховд, Орхон, Дорнод, Булган жагсчээ. Дээрх аймгуудад цастай, цаг агаар хүнд байгаа учир ирцэд муугаар нөлөөлж байгаа юм байна. СЕХ-ноос аймаг, сум, дүүргийн Сонгуулийн хороонд албан бичиг хүргүүлж, ирц бүрдүүлж ажиллахыг шаарджээ.
Энэ удаагийн сонгуулийн ирцийн урьдчилсан дүнг 2008 оны орон нутгийн сонгуулийн ирцийн урьдчилсан дүнтэй харьцуулахад ахиц дэвшилж байна гэж СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн хэллээ. Тухайлбал, 2008 оны орон нутгийн сонгуулийн 11:00 цагийн мэдээгээр аймагт 21.38, нийслэлд 9.16 хувийн ирцтэй байсан байна. Энэ нь нийслэлийн хувьд ахицтай байна гэж үзэж байгаа бол нийт дүнгээрээ ойролцоо байна. Мөн 2008 оны дахин санал хураалтын ирц нь нийслэлд 9.26 хувьтай байсан аж. Ингээд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн мэдээг аймаг, дүүргээр нь жагсаалаа.

Д/д

Аймгийн нэр

Нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо

Санал өгсөн иргэд

хувь

1

Архангай

53219

11481

 19.72

2

Баян-Өлгий

54663

7755

14.19

3

Баянхонгор

51542

10426

20.23

4

Булган

38556

6685

17.34

5

Говь-Алтай

35192

7270

20.66

6

Дорноговь

39296

6460

16.34

7

Дорнод

49256

6593

13,39

8

Завхан

44567

10969

24.61

9

Өвөрхангай

72076

14145

19.63

10

Өмнөговь

37300

8385

24.48

11

Сүхбаатар

36298

9369

25.81

12

Сэлэнгэ

69729

12265

17.59

13

Төв

59386

11191

18.84

14

Увс

47167

5886

12.48

15

Ховд

48483

8561

17.66

16

Хөвсгөл

80695

13871

17.19

17

Хэнтий

45608

10941

23.99

18

Дархан-Уул

64575

10928

16.92

19

Орхон

66560

10205

15.33

20

Говьсүмбэр

9453

2017

21.34

Улаанбаатар хотын 9 дүүргийн ирцийн мэдээ

1

Хан-Уул

84257

7110

8.44

2

Багануур

18634

4060

21.79

3

Багахангай

2492

669

26.85

4

Баянзүрх

109076

25255

13.29

5

Налайх

21643

3698

17.09

6

Сүхбаатар

90373

11825

13.08

7

Чингэлтэй

106852

13637

12.76

8

Баянгол

125700

17741

14.11

9

Сонгинохайрхан

182971

17822

9.4


Г.Даваа
0 Сэтгэгдэл
uneheer itgel aldarsan baina lee nuhtsul baidlyg iim bolgoson ni het namchirhaj taltssany gai
маш муу өгжээ, яагаад гэвэл сонгох хүн алга
Хамгийн их уншсан