Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Ц.Содномцэрэн: Санал тоолох автомат машин гацаж, саатсан тохиолдол гарсан
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнгээс орон нутгийн сонгуулийн эргэн тойрондох асуудлаар дараахь тодруулгыг авлаа.
-Сонгуулийн хэсгийн хороодод төрийн 23 мянган албан хаагч ажиллаж байгаа гэсэн. Энэ хүмүүсийн саналыг өгөх асуудлыг ямар байдлаар шийдэж байгаа вэ?
-СЕХ-ныхон өглөө эрт саналаа өгсөн. Аймаг, дүүргийн сонгуулийн хэсгийн хорооныхон хуулиа баримтлахаас өөр арга байхгүй. Өөрийнхөө дүүрэг, хорооны сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа бол саналаа өгөх боломжтой. Бусад аймаг, дүүрэг, суманд ажиллаж байгаа бол хүндрэлтэй.
-Орон нутгаас хотод суралцаж байгаа оюутан залуусын саналыг өгүүлж байгаа юу?
-Энэ удаагийн Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авах заалт байхгүй. Мөн тухайн оюутан нь оршин суугаа аймаг, сум, дүүрэг, хороонд байнга оршин суух бүртгэлтэй бол саналаа өгч болно. Байнга оршин суух хаяггүй бол санал өгөх боломжгүй. Ер нь, орон нутгийн оюутнууд хотод санал өгөх боломжгүй.
-Өнөө өглөөний байдлаар хэд хэдэн газарт цас орсон гэсэн. Тэгэхээр алслагдсан сум, багт байгаа иргэдийг санал өгүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Хэсгийн хороодын байршил өөрчлөгдсөн үү?
-Өнөө өглөө цаг агаарын мэдээ авахад өнгөрсөн шөнө Ховд, Завхан, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх нутаг, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар орчмоор 0-3 мм-ийн цас орж байна гэсэн мэдээ авсан. Мөн Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумаар зөөлөн цасан шуургатай байна гэсэн мэдээ авсан. Ер нь, бид цаг агаарын мэдээг сарын өмнөөс авч сонгуулийн хороодод зөвлөмж хүргүүлсэн. Цас ихтэй байгаа учир иргэд саналаа өгөх боломжгүй байгаа учир иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн. Болзошгүй байдлын зардал нэрээр 180 сая төгрөг хуваарилсан. Их цастай аймагт нь 10-16 сая, бага цастай нь 5-6 сая төгрөгийг хуваарилаад байна. Өмнө нь, УИХ-ын сонгуулиар Туул, Тэрэлжийн гол үерлэх үеэр онцгой байдлын тээврийн хэрэгслийг ашиглаж иргэдийн сонгох эрхийг эдлүүлж санал өгүүлж байсан.
Хэсгийн хороодын байршил өөрчлөгдөөгүй.
-УИХ-ын сонгуулиар автомат машин гацаж, эвдэрсэн тохиолдол гарч байсан. Энэ удаагийн сонгуулиар ийм зүйл гарав уу. Хэрэв ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Өнөө өглөө 07:00 цагт автомат машиныг сонгуулийн хорооны гишүүд, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан. Ямар нэгэн зөрчил илрээгүй. Машин гацсан нэг тохиолдол байгаа. Энэ нь цахилгааны асуудлаас болж түр саатсан байсан. СЕХ-нд Call center ажиллаж байгаа. Сонгуулийн холбоотой бүх л санал гомдлыг хүлээн авч байгаа юм. Сонгогчид маань санал унших машин саналын хуудсыг унших болоогүй байхад уншуулах гэж оролдох, саналын хуудсыг уншаад татахаар эргүүлэн татах ийм үйлдэл гаргасан байна лээ. Энэ зөрчлүүдийг арилгасан.
-Эргэлзээг тайлах зорилгоор хяналтын тооллогыг гараар тоолно гэж байгаа. Хяналтын тооллогыг хэзээ, аль аймаг, дүүрэгт явуулах вэ?
-Хяналтын тооллого хэзээ хийхийг хуульд тодорхой заасан. Хэсгийн хороонд санал хураалтын дүн гаргаж, тогтоол гаргасны дараа аймаг, дүүргийн сонгуулийн хороод сугалаа сугалж тохиолдлын журмаар хоёр хэсгийн хороонд хяналтын тооллого хийнэ гэж заасан байгаа. Тэгэхээр санал авах 60 байрт хяналтын тооллого хийнэ гэсэн үг. Хяналтын тооллого маань хардалт сэрдэлтийг арилгах ач холбогдолтой. Хяналтын тооллогод хэвлэл мэдээллийнхэн, намын төлөөлөл, ажиглагч нар байж болно. Өмнө нь хяналтын тооллогод хэвлэлийнхэн, намынхан хяналтын тооллогыг дуусгалгүйгээр дундаас нь гараад явж байсан. Энэ удаад бид хэсгийн хороодод хяналтын тооллого хийж байгаа үед хэнийг ч битгий гарга, хаалгаа түгж гэсэн үүрэг өгсөн.
-Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт явуулж байгаа. Үүнд СЕХ-ны ажилчид ажиллаж байгаа юу. Дүн нь хэзээ гарах вэ?
-Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал хураалт явагдсан. Өнөөдөр энэ санал хураалт орон нутгийн сонгуультай хамт явагдаж байгаа. Дахин санал хураалтын дүн нь орон нутгийн сонгуулийн дүнтэй хамт гарна.
-Орон нутгийн сонгуулийг гадаадын ажиглагч нар ажиглаж байгаа юу?
-Гадаадын ажиглагчид байгаа. Манай улсад байгаа дипломат төлөөлөгчийн газар, хэвлэл мэдээлэл, агентлагийнхан ажиглаж байна.
-Сонгуулийн хуульд үүрэгжүүлсэн хуулийн заалт бий юу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон нутгийн сонгуульд оролцож, саналаа өгөөгүй иргэнийг дөрвөн жилийн турш төрийн албанд ажиллуулахгүй гэж мэдээллэж байсан?
-Энэ хуулийг хэлэлцэж байхад ийм үүрэгжүүлсэн заалт байсан. Хууль хэлэлцэх үед энэ заалт хасагдсан.
-Дорнод аймгийн Баян-Уул суманд ИЗНН-аас нэр дэвшиж байгаа хоёр хүний нэрийг саналын хуудсанд мартаж бичсэн байна гэсэн. Үүнд ямар арга хэмжээ авах вэ. Дахин санал хураалт явуулна гэсэн үг үү?
-Ийм мэдээллийг өнөө өглөө Дорнод аймгаас авсан. Нэр дэвшигчдийнхээ нэрийг мартсан гэсэн байна. Тус аймгийн Сонгуулийн хороо маш хариуцлагагүй хандсан байна. Бид үүнийг шалгаж байгаа. Өмнө нь ч гэсэн бид хэлж байсан. Аймаг, сум дүүргийн сонгуулийн хороо саналын хуудсаа боловсруулахдаа маш их алдаа гаргасан байсан. Үүний нэг жишээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнгээс орон нутгийн сонгуулийн эргэн тойрондох асуудлаар дараахь тодруулгыг авлаа.-Сонгуулийн хэсгийн хороодод төрийн 23 мянган албан хаагч ажиллаж байгаа гэсэн. Энэ хүмүүсийн саналыг өгөх асуудлыг ямар байдлаар шийдэж байгаа вэ?

Г.Баатар
0 Сэтгэгдэл