Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Аймгуудаас сонгуулийн дүн ирсээр байна
Өчигдөр болсон сонгулийн дүнгийн талаар аймаг орон нутгаас ирүүлж
байгаа мэдээллээр Орхон аймгийн ИТХ-ын 19 суудлаас 11-ийг нь АН-аас
нэр дэвшигчид авсан байна. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант суманд
АН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, цэнхэр тойрог болгожээ.
Өмнөговь аймагт ИТХ-ын 22 суудлаас 16-д нь АН-аас нэр дэвшигчид ялсан бол 15 сумаас есөд нь тус намаас нэр дэвшигчид олонхи болсон байна.
Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын 28 суудлын 15-ыг нь АН авсан бол 20 сумын 11-д нь АН олонхи болжээ.
Булган аймгийн хувьд орон нутгийн хурлын 21 суудлын 12 нь АН-ынх болсон бол Хэнтий аймгийн 11 сумдад Ардчилсан намаас нэр дэвшигчид ялж аймгийн ИТХ-д олонхи болсон байна.
Ховд аймгийн 28 сумаас 18-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж ялалт байгуулсан бол Увс аймагт ИТХ-ын 19 суудлын 16-д нь, Баян-Өлгий аймгийн 21 суудлын 16-д нь АН ялж тус тус олонхи болжээ.
Ардчилсан хувьсгал ялснаас хойш ямагт улаан байсаар ирсэн Төв аймгийн ИТХ-д 32 суудын 17-г нь мөн л МАН авсан байна.
AN yalagdsan shuu dee
Өчигдөр болсон сонгулийн дүнгийн талаар аймаг орон нутгаас ирүүлж
байгаа мэдээллээр Орхон аймгийн ИТХ-ын 19 суудлаас 11-ийг нь АН-аас
нэр дэвшигчид авсан байна. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант суманд
АН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, цэнхэр тойрог болгожээ. Өмнөговь аймагт ИТХ-ын 22 суудлаас 16-д нь АН-аас нэр дэвшигчид ялсан бол 15 сумаас есөд нь тус намаас нэр дэвшигчид олонхи болсон байна.
Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын 28 суудлын 15-ыг нь АН авсан бол 20 сумын 11-д нь АН олонхи болжээ.
Булган аймгийн хувьд орон нутгийн хурлын 21 суудлын 12 нь АН-ынх болсон бол Хэнтий аймгийн 11 сумдад Ардчилсан намаас нэр дэвшигчид ялж аймгийн ИТХ-д олонхи болсон байна.
Ховд аймгийн 28 сумаас 18-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж ялалт байгуулсан бол Увс аймагт ИТХ-ын 19 суудлын 16-д нь, Баян-Өлгий аймгийн 21 суудлын 16-д нь АН ялж тус тус олонхи болжээ.
Ардчилсан хувьсгал ялснаас хойш ямагт улаан байсаар ирсэн Төв аймгийн ИТХ-д 32 суудын 17-г нь мөн л МАН авсан байна.
0 Сэтгэгдэл
2012.11.22
























