Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг санаачилжээ. Хуультай холбоотойгоор гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авсан юм.
С.Бямбацогт: тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл бол стратегийн ач холбогдох бүтээгдэхүүн. Монгол Улс 2050 он хүртэл эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх зорилготой байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд мэдээж уул уурхай чухал юм. Тэгэхээр уул уурхайн салбар тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлгүйгээр урагшлахгүй. Тэгэхээр тэсэрч дэлбэрэх бодис нь эдийн засгийн болоод үндэсний аюулгүй байдалд ч чухал зүйл юм.
Д.Ганхуяг: Энэ бодис үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад ч хяналттай байх ёстой. Уул уурхайн салбарт энэ бодисыг ашиглах зөвшөөрөл өгөхдөө Цагдаа, Засаг дарга гээд олон хүн гарын үсэг зурдаг. Тэгэхээр үүнийг батлан хамгаалах салбарт шилжүүлсэнээр хүнд суртал багасах юм.
Ж.Энхбаяр: Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага гэж ямар байгууллага байна, мэргэжлийн зөвлөлд ямар ямар байгууллага оролцох вэ. Тэсэрч дэлбэрч бодисын үйлдвэрлэлтэй хэчнээн байгууллага байдаг юм бэ. Хариуцлагын асуудал сул байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр л торгоно гэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал ямар байдлаар тусгасан юм бол. Мэргэжлийн хяналтын байгууллагад яг энэ чиглэлээр хяналт тавих мэдлэг чадвартай хүн алга. Тэгэхээр хяналт, хамгаалалтын асуудал дутмаг байна.
Д.Ганхуяг: Өмнөх Засгийн газрын үед боловсруулагдаад дэмжигдсэн юм. Мэргэжлийн зөвлөлийн хувьд зөвшөөрөл олгоход оролцдог ТЕГ, Цагдаагийн байгууллага, Уул уурхайн яам зэрэг байгууллага оролцох юм. Мөн эрдэмтэн докторууд оролцох юм. Хариуцлагын асуудалд өмнөхтэй нь харьцуулахад нэлээд сайжирсан. Хэлэлцэх үед хариуцлагын асуудлыг дээшлүүлээд явж болох байх. Нийтдээ 134 аж ахуйн нэгж үйл ажиллаагаа явуулж байгаа. Нэлээд замбараагүй явж байгаа. Зөвшөөрлийн хувьд таван зөвшөөрөл өгөх юм. Ийн гишүүд асуулт асууж хариулт авснаар энэ асуудлыг УИХ-ын гадаад бодлого байнгын хороонд шилжүүллээ.

0 Сэтгэгдэл